Нийгмийн

ТОДРУУЛГА: Эмийн багц олгохгүй гэх ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ нь өрхийн эмнэлгийн буруутай үйлдлээс үүджээ

Цахим сүлжээнд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны наймдугаар сараас хойш санхүүжилт орохгүй байгаатай холбогдуулан “Ковид-19-ийн эмийн багц” олгохгүй болсныг мэдэгдэж байна” гэх мэдэгдэл хөвөрч, иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй юм.

Иймд бид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтантай холбогдож, уг мэдэгдэл үнэн эсэхийг тодрууллаа.

Тэрбээр “Уг мэдэгдлийг ХУД-ийн 15-р хорооны "Мэндсаруул Өрх” Өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргасан. Уг өрхийн эмнэлгийн даргатай манайхаас холбогдож ярьсан. Өөрийг нь амралттай байх хугацаанд нэг эмч нь буруу мэдээлэл тараасан гэх мэдээллийг бидэнд өгсөн. Буруу мэдээлэл оруулснаа өөрсдөө залруулъя гэсэн.

Манайх руу эмнэлгүүд “Ийм хүнд, ийм тусламж үйлчилгээ үзүүлсэн. Үүний санхүүжилт болох тэдэн төгрөгийг олгоно уу” гэсэн нэхэмжлэлийг явуулдаг юм. Нэхэмжлэлийн дагуу хяналт шалгалт хийгээд тохирох санхүүжилтийг цаг тухайд нь олгодог. Харин "Мэндсаруул Өрх” Өрхийн эрүүл мэндийн төв 7-8 сарынхаа нэхэмжлэл болох файлыг алдаатай илгээсэн байсан. Файлаа буруу илгээсэн тул санхүүжилт дутуу орсон. Харин засаж явуулсных нь дараа санхүүжүүлэлтийг нь бүрэн олгосон.  Түүнээс биш манайх аль ч эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг удаасан, гацаагаагүй. Ямар байгууллага, ямар санхүүжилт авч байгааг эндээс хараарай” хэмээв.

Та бүхэн дараах хүснэгтээс "Мэндсаруул Өрх” Өрхийн эрүүл мэндийн төвд олгосон санхүүжилтийг хараарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмийн багц өгөхгүй бна
Эмийн багц өгөхгүй бна
2021-10-29 15:34

Мэнд саруул 19-р хорооны эмч нь корона үзэх түргэвчилсэн тест байхгүй, өөрөө авчир гээд, авч очоод илэрсэн хүнд эм бичиж өгөөд эмийн багц өгөхгүй бна.

Холбоотой мэдээ

Back to top button