ЭДИЙН ЗАСАГ

IHC койны ханш өмнөх өдрөөс 12.1 хувиар өсжээ

Хоёрдогч зах зээл дээр IHC койн есдүгээр сарын дунд үеэс арилжаанд гарсан. Уг койны ханш хамгийн ихдээ 7.9 төгрөгт хүрсэн амжилтыг үзүүлсэн. Харин сүүлийн хэдэн өдөрт эл койн тогтмол унаад байв. Харин өчигдрөөс эхлэн IHC койны ханш өсөх хандлагыг харуулсан юм. Яг одоогийн ханшаар 6.27 төгрөгт хүрч, өмнөх өдрөөс 12.1 хувиар өссөн тухай мэдээллийг DAX.mn биржийн тоон үзүүлэлт харуулаад байна.

Энэ сарын эхээр “Их бит” компанийнхан койноо олон улсад таниулах ажлын хүрээнд, мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аварга Деонтэй Вайлдертэй хамтарч ажиллахаар болсон. Түүнтэй бараг сарын өмнөөс хамтарч эхэлсэн бөгөөд тухайн үеэр IHC койны ханш өсөөд байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button