НийгмийнУЛС ТӨР

ТОХИРОО: “Засаг төрөө УНАГААХГҮЙ бариад, ҮХНӨ, намын даргын асуудлаа ЦЭГЦЭЛНЭ”

“АЙЛГАНА ЭСВЭЛ АВЛИГАДНА”

“Аравдугаар сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаана” гэсэн хэсэг бусаг нөхдийн мөрөөдлийг залуу үеийнхэн нь замхрааж чадав. Ингэхдээ аль болохгүй байж мэдэх хүмүүсийнх нь тойрон хүрээлэл дээр ажиллагаа явуулж, төсвийн 4 тэрбумаар гишүүдээ “авлигадаж”, хуучин УИХ-ын гишүүдэд албан тушаал өгч, цорвогнож магадгүй нэгнийг нь саатуулах зэргээр ажиллав. Яг сайн тооцоод, ерөнхийдөө шахсан бяслаг шиг бүх өнцгүүд дээрх эрсдлээ хаасан гэлтэй.

Эдүгээ Засгийн газар маш бага шүүмжлэл дунд Ирээдүйн өв сангийн хуримтлалаа “идэх”, 3.6 их наядаар банкуудаас бонд татах, хэрэггүй баахан тансаглал бүхий маш муу төсвөө УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Гишүүдийг Тэрэлжид хоёр удаа аваачаад, төсвийн найраагаа хийчихсэн учраас одоо тэдний дууграх дуу нь хаалттай. Ерөөс “Айлгана эсвэл авлигадна” аргаар Засгийн газар бүх эрсдлээ урьдчилж хаадаг жишгийг залуу тархитнууд тогтоож буй.

Тэгвэл төсөв батлуулсны дараа юу болох вэ. Тэд дахин юунд төвлөрч, заавал санасандаа хүрэх гэж мугуйдлан зүтгэцгээх вэ. Эл агуулгыг уншуулъя.

НЭГ: НАМЫН ИХ ХУРЛААР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ЖИНХЛЭХ ПРОЦЕСС

Оноос өмнө намын даргын суудлаа бэхжүүлэхийн төлөө Л.Оюун-Эрдэнийн багийнхан хэдийнэ ажиллаад эхэлсэн. Чухам ийм нэн чухал хэрэгцээ байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөх статусаараа дэргэдээ авсан билээ. Түүнийг намын даргаа авах асуудал хөндөгдөнгүүт зэрэгцээд Д.Амарбаясгалангийн байр суурь хөндөгдөж эхэлдэг нэг маш эмзэг цэг бий. Намаа 2016 оноос хойш сонгууль бүр дээр ялуулж, хөшигний ард хамгийн их мэдлийг хэрэгжүүлэн, сайхан муухай байдлаар бийлэгжиж, сайд нарын томилгоонд ч үлэмж их оролцоотой явж ирсэн хүн бол Д.Амарбаясгалан.

Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт С.Амарсайханыг Шадар сайдаар томилуулсан. Гэвчиг өнөөх нь баахан урагш муутай байж, танхимдаа багтаж шингэх зай талбай хомсхон суугаа. Намрын Тэрэлжийн уулзалтаар Л.Оюун-Эрдэнэ, генсек нар муудалдаж, нэр бүхий гишүүн өмөөрөхдөө багахан зодоон хийсэн гэх мэдээлэл хүртэл бий. Эдүгээ зарим агентлагийн даргын томилгоо тэдний ойлгомжгүй байдлаас үүдэж, гацаад байгаа нь ч үнэн юм. Генсек ойрын өдрүүдэд ҮХНӨ болон Оюутолгойн асуудлаар дуугарч буй нь засаг төрдөө багтах гэсэн амбицынх нь илэрхийлэл гэлтэй. Басхүү эрх мэдлээ би өргөж чадна гэх мессиж ч байж мэдэхээр.

Гэвчиг  намын даргаар Л.Оюун-Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй нөхцөлд генсек  сууж буй. Тэд бол залуу үеийнхэн. Эрх биш нийгмийн шинэчлэлүүд дээрх план нь нэг шахам. Нэгнийхээ дээр ил цагаахан гарч дэвслэх тусам энэ үеийнхний боломж алсрах учир тэд хичээцгээж буй. Нөгөө талд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чиг шугам эцсийн мөчид ч Л.Оюун-Эрдэнээ илүүд үзэх нигуртай. Тэр бүр Засгаас тэрсэлж гарахдаа эрх мэдлийн түлхүүрийг Д.Амарбаясгаланд биш Л.Оюун-Эрдэнэд өгсөн. Тэгэхээр төсвийн дараа намын даргаар Л.Оюун-Эрдэнийг жинхлэх процесст Д.Амарбаясгалан хувь хүний санаа зорилгоос үл хамаарч, “Дэмжигч” статусаар оролцоно гэх логик харагдаж буй.

ХОЁР:  ҮХНӨ ХИЙЕ БҮР БОЛОХГҮЙ БОЛ...

“УИХ-ын гишүүдийн тоог олшруулах замаар парламентаас сонгогдох сайд нарын тоог нэмэгдүүлнэ. Бас бүх ард түмний саналаар бус парламент дотроос Ерөнхийлөгчөө сонгодог байна”. Л.Оюун-Эрдэнийн санаагаар болдог бол Үндсэн хуулинд яг ийм өөрчлөлт оруулаад, шуудхан хэрэгжүүлчих гээд буй. Гэвч МАН-ынхан ҮХНӨ-ийг ёсчлон батлаад хоёр жил ч болоогүй атал дахин засна гэвэл олон нийтийн дургүйцэл улам дүрэлзэх эрсдэлтэй. Нийгмийн риакшнаа маш сайн мэдрэхгүй л бол сошиал орчноос хэт хамааралтай ийм үед түүнээсээ ч том эрсдэл унах аюул бий. Тийм ч учраас ҮХНӨ-ийг АН-аар өргөн бариулахаар Д.Ганбатыг баахан авлигадсан авч өнөөх нь бүтэлгүй залгаад явж чадахгүй нь тодорхой болов. Бүлэг дээрээ энэ асуудлыг хоёр удаа хэлж үзээд, гишүүдээр баахан тачигнуулжээ.

ҮХНӨ-өөр эрх баригч намын генсек дуугарсан нь ч учиртай юм. Үндсэндээ У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс өмнө нэгэн үеийнхэн нь тохирч, түүнийг ард түмний саналаар сонгогдох сүүлийн төрийн тэргүүн байх тохироог хийчхээд байв. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар үүлэн чөлөөний нар ч байж мэдэх энэ удаагийнхаа эрх мэдлийг ашиглан, ҮХНӨ хийхээр зүтгэсээр байх нь маш тодорхой буй. Нийгмийн уур амьсгалаа харзнаж байгаад, гэнэтхэн оруулаад ирж мэдэхээр. Суурь бэлтгэлээ базааж, УИХ-ын гишүүдээр сайдыг нь томилох хоёр яамны асуудлаа парламент руу оруулчихсан.

ҮХНӨ дээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нэгдэж чадах бол 1970-аад оны ах нар түүнээс дээших үеийнхэн дотроо дургүйвтэр байгаа.  Энэ удаагийн парламентаар ҮХНӨ-ийг батлуулж чадахгүй бол МАН-ын залуу үеийнхний санааг дараачийн УИХ тээнэ гэх найдвар бас үгүй юм. Тиймээс ч “ҮХНӨ-ийг хийнэ, үүнтэй зэрэгцүүлж төрийн албаны бүтцэд том өөрчлөлт оруулна. Оюутолгойг заавал энэ үедээ нэг шат ахиулна” гэх амбиц яг эл Засгийн газрынх тэргүүнийх л юм. Бас Д.Амарбаясгалангийнх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хаха
Хаха
2021-11-01 08:26

Юу л болох гээд байна даа

Р
Р
2021-11-01 08:34

Монголд ухаантай солиотон хаа муутай солиотон гэж 2 жанр бий болжээ

Zochin
Zochin
2021-11-01 09:02

Burkhan min' uls oron ard tymniig min' avraldaa bagtaaj, muu muukhai bykhnees avach khamgaak khkairal.

Зочин
Зочин
2021-11-01 09:32

Монголд ухаантай солиотон хаа муутай солиотон гэж 2 жанр бий болжээ

Зр
Зр
2021-11-01 09:32

Ори.

Амараа
Амараа
2021-11-01 10:03

Оюуэрдэнэ гэдэг эргүү новшоо �######�уулахгүй бол 24 онд онколдоно

Ардын элч
Ардын элч
2021-11-01 14:50

Хурдлахгүй бол бид нь цөхөрч туйлдаж ядарч дуусах нь...

Зочин
Зочин
2021-11-01 16:36

Засгийн газар, ОюунЭрдэнэ ерөнхий сайд хүнд нөхцөлд хир чинээгээрээ сайн ажиллаж байна. Төр улсаа хорлох гэсэн буруу солио этгээдүүд янз бүрээр аашилж байна. Төрийн төмөр нүүр гэж хаана ч байдаг, нэгэнт ард түмний итгэл хүлээж гарч ирсэн төр тэр нүүрээ харуулж байх ёстой. Тэгэхгүй болохоор тэнэглэгсэд, ялангуяа араас нь турхирагсад давраад байгаа юм. Тэднийг тухай бүрт нь олж б�##�баж байхад буруудахгүй. Юуны тулд хүчнийхэн байгаа билээ, ашигл�##�даа. Сайн бүхэн дэлгэрэх болтугай.

Ж
Ж
2021-11-01 21:24

Жонко сайн самарчаад хүрээд ир. АН даа

Зочин
Зочин
2021-11-02 09:39

Undsen huuli namchin lalruudin togloom yum uu. Ulsaar tolochih oo g###gnuudee. Chimid guai undsen huuliig olon uur hluh hor urshigin talaar helsen bdag shuu.

Холбоотой мэдээ

Back to top button