ЭДИЙН ЗАСАГ
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнө жилийн мөн үеэс 3.1 төгрөгөөр чангарчээ
Монголбанкнаас мэдээлж буй валютын ханшаар ам.доллар 2,848.85 төгрөг байна. Энэ нь 2021 оны аравдугаар сарын 31-ний өдрийн хаалтын ханш юм. Харин өнгөрсөн жилийн өдийд буюу аравдугаар сарын 30-ний өдөр ам.долларын ханш 2,851.99 төгрөг байжээ. Үүнээс үзвэл төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнө жилийн мөн үеэс 4.35 төгрөгөөр чангарсан байна.
Монгол банк ам.долларын ханшийг 2020 оны арван нэгдүгээр сараас хойш тогтмол 2850 орчим төгрөгт барьсаар байна. Энэ нь нэг талаараа Монгол улсаас ам.доллараар хийх гүйлгээ багасах, тухайн дэвсгэртээр үйлчилгээ авч, аялал зугаалга цар тахлаас үүдэн багассантай шууд холбоотой юм.
Харин бусад валютын хувьд:
- Евро- 3,324.89
- Юань- 445.78
- Вон- 2.44
- Рубль- 40.40
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.