ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

“Үл үзэгдэгч” жижиг гараг Дэлхийтэй тун ойрхон өнгөрөн одов

“2021 UA1” гэх астероид буюу жижиг гараг өнгөрсөн долоо хоногт дэлхийн хажуугаар тун ойрхон зөрж өнгөрчээ. Жижиг гараг Дэлхийгээс гуравхан мянган километрийн зайд ойртсон ч мэргэжилтнүүдийн хэн нь ч тийм гараг ойртож байгааг мэдээгүй нь хачирхалтай.

NASA-гийн мэдээлснээр, жижиг гараг Дэлхийтэй маш ойр зайд өнгөрснийг хэн ч анзаарсангүй. Учир нь, жижиг гарагийн хэмжээ нь  гольфийн талбайд хүн зөөдөг тэрэгний хэмжээтэй жижигхэн байсан. Хэрэв Дэлхийтэй мөргөлдсөн бол ямар нэгэн хохирол учруулах магадлал багатай. Жижиг гараг нь агаар мандалд бүрэн “шатаж дууссан” байх магадлалтай гэжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, жижиг гараг Дэлхийтэй ойртох хүртлээ огт анзаарагдахгүй байсанд л хэргийн учир оршиж байгаа юм. “2021 UA1” гараг ердөө 3000 километрийн зайд, сарнаас хамаагүй илүү ойр зайнд ирсэн байжээ. Эрдэмтэд энэ жижиг гарагийг анзаараагүй шалтгаан нь тэр сансрын “сохор цэг”-ээс нисч, Нарны чигтэйгээс Дэлхийг чиглэсэн гэж тооцоолов.

Энэ мэтээр сансрын биетүүд Дэлхийд ойртох эсхүл Нарны соронзон шуурга болох үед цаг агаар, байгалийн үзэгдэлд хэт мэдрэг хүмүүсийн бие организм, эрүүл мэндэд өөрчлөлт ордог гэж шинжээчид тайлбарладаг.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-01 12:25

Тэр өдөр миний бие сонин болсон юм аа. Энэ золиг хажуугаа зөрж л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button