ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Японы эрх баригч нам Доод танхимд үнэмлэхүй олонх боллоо

Японы Парламентын Доод танхимын сонгуульд Либерал Ардчилсан Нам /ЛАН/ 465 суудлаас 261 суудал авсан талаар “Эн-Эйч-Кэй” /NHK/ мэдээлжээ. Энэ нь үнэмлэхүй олонхийн хувьд тун хэрэгтэй ялалт болж байгаа юм. Дөрвөн жилийн өмнөх 2017 оны сонгуулиар эрх баригч нам 15 суудал нэмж авсан удаатай.

ЛАН өөрийн түнш “Комэйто” намын хамтаар ийнхүү 293 мандат авлаа.  Үндсэн сөрөг хүчин болох Үндсэн Хуульт Ардчилсан Нам 96 суудал авсан нь 2017 оныхоос 13 суудлаар бага байгаа юм. Японы Сэргэн Мандалтын Нийгэмлэг Нам сүүлийн сонгуулиар 11 мандат авснаар 41 мандаттай болов.

Ардын Ардчилсан Нам /11/, Коммунист Нам /10/, Рейва Шинсэнгүми Нам /3/, Социал Демократ Нам /1/ мандат авч, Доод танхимд оржээ. Үлдсэн бүрэн эрхийг бие даан нэр дэвшигчдэд очино.

Японы Засгийн газар аравдугаар сарын 14-нд Парламентын Доод танхимыг тарааж, хугацаанаас нь өмнө сонгууль явуулахыг баталсан. Сонгуулийн ирц 55,9 хувьтай байжээ.

(Эх сурвалж: Kyodo News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button