ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Египетэд хордсон жуулчдыг үл мэдэгдэх эмээр эмчилж байна

Египетийн “AMC Royal Hotel” зочид буудалд хордсон жуулчдын тоо 200 гаруй болсон мэдээл байна. Янз бүрийн орны жуулчид байгаагаас, ОХУ, Чех, Эстони зэрэг орны жуулчдад хордлогын шинж тэмдэг илэрчээ.

Арваннэгдүгээр сарын 1-ний ням гарагт шилжих шөнө зөвхөн хордсон хүүхдүүдийг эхний ээлжинд эмнэлэгт хүргэсэн ба бага насны 35 орчим хүүхэд хордсон гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогчдын үлдсэн хэсэг нь зочид буудалд “үл мэдэгдэх” эм тариагаар эмчлүүлж байгаа аж. Зочид буудлын захиргаа хохирогчдын талаар ямар ч бүртгэл хөтөлдөггүй тул хэргийн талаар ямар нэгэн үнэлгээ өгөхөд хүндрэлтэй байгаа гэв.

Одоо Египетийн эмнэлэгт ОХУ-ын 24 иргэнийг эмчилж байгаа ба зарим нь дээр дурьдсан зочид буудлыг орхин явсан байна. Жуулчид аравдугаар сарын 30-нд өвдөж, өндөр халуурч орон нутгийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Эмнэлгийн тусламж хүссэн хүний ​​тоо дөчид хүрээд байна. Үйлчлүүлэгчид нь ххордсон ноцтой хэрэг гарсан ч зочид буудал урьдын адил үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Урьдчилсан мэдээллээр хордлогын шалтгаан нь чанар муутай хоол хүнснээс болсон байж болзошгүй гэнэ.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button