Нийгмийн

С.Амарсайхан: Цар тахал ойрын жилүүдэд арилахгүй учраас дасан зохицож амьдарна

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээл хийж байна. Энэ үеэр шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Засгийн газар, УОК-оос цар тахлын нөхцөлд цаашид ямар арга хэмжээ авч ажиллах, эдийн засгаа эрчимжүүлэх талаар мэдээлэл хийж байна.

Амаргүй нөхцөл байдалд ажил амьдралаа урагшлуулах, хүсээгүй хүндрэлийг хамтдаа давахад тодорхой ахиц дэвшилтэй урагшлах боломж бүрдүүлж ирсэн иргэддээ талархал илэрхийлье.

Олон улсын эрдэм шинжилгээний байгуулагуудаас цар тахал ойрын жилүүдэд арилахгүй гэж дүгнэсэн. Тиймээс аль болох хөл хорио тогтоохгүйгээр, дасан зохицож, амьдрал ажлаа зохицуулах арга хэмжээ, шийдвэр бодлого гаргаж байна.

Тиймээс хичээлээ танхимаар эхлүүлсэн. Цаашид 100 хувь танхим болгох, ар гэрийн хүндрэл ,аав ээж нь ажлаа хийх нөхцөл боломжийг тооцоолж байна.

Өнөөдрийн байдлаар 420 орчим мянган иргэн гурав дахь тундаа файзер вакцин хийлгэсэн байна. Одо 1.5 сая иргэн хамрагдаагүй байна. 220 мянган хүн огт вакцинд хамрагдаагүй, нэгдүгээр тундаа л хамрагдсан байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-01 16:22

үхчихвэл яаж амьдрах уу

Манлай
Манлай
2021-11-02 09:03

Энэ ямар тэнэг м�##� вэ 220к хүн огт хамрагдаагүй гэчихэд 1р тундаа л хамрагдсан гэж хуцхын

Холбоотой мэдээ

Back to top button