НИЙГЭМҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Найзуудын байгуулсан үнэ хямд, эдэлгээ удаан “Хүрэм” брэнд

Фэйсбүүкийн пэйжээс өөр сурталчилгаагүй, энгийн л нэг брэнд. Өнгө, загвар, үнэ, материалыг нь харвал “Үндэсний үйлдвэрлэгч” бус гаднын үнэтэй брэндтэй андуурам... Эгэл даруу, хээгүй, тун шударга яриатай залуусыг Ц.Идэр, Л.Сансар гэдэг. Тэд их сургуулийн ширээнд танилцаж, түүнээс хойш нөхөрлөжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа “Гоё зүйл хийе” хэмээн ярилцаж, хөдөлмөрлөсөн бизнес нь “Хүрэм” брэнд юм.

Долоо хоног бүрийн мягмар гарагm уулздаг “Үйлдвэрлэгч” булангаараа “Хүрэм” брэндийг онцлох болно.

-ОЁДЛЫН САЛБАР РУУ ОРСОН ТҮҮХ-

Ц.Идэр, Л.Сансар нар Урлах эрдэм дээд сургуулийн нэг ангийн найзууд. 2003 онд оюутны танхимд танилцсанаас хойш өнөөдрийг хүртэл нөхөрлөж буй юм. Тиймээс ч сургуулиа төгссөний дараа хамтдаа ажиллах болжээ.

Тэдний аль аль нь хувцас загвар, оёдлын чиглэлээр суралцах бодолгүй байсан аж. Үүнийгээ "Сонин тохиолдлоор орсон” гэх ч, үнэндээ ажиллаж буй салбартаа эргэхгүйгээр холбогдсоныг цаг хугацаа батлах шиг... Найзууд эзэмшсэн мэргэжлээрээ үнэнч ажиллаж буй цөөн оюутнуудын нэг. Тэдний ангиас тухайн жил ер хоёр хөвгүүн л дээд сургууль төгсжээ.

Л.Сансарын хувьд Монгол-Солонгосын коллежоос оёдлын анхны мэдэгдэхүүнтэй болсон байна. Улмаар сурсан эрдмээ бататгах, мэдлэгээ ахиулахаар Урлах эрдэм дээд сургуульд элсэн орсон нь найз Ц.Идэртэй нь танилцуулсан байна. Тэр цаг хугацаанаас хойш найзууд бүхнийг хамтдаа хийх болжээ.

-ОЮУТНЫ ШИРЭЭНЭЭС АМЬДРАЛЫН ХАМТРАГЧИД БОЛСОН НЬ-

2007 онд Урлах эрдэм дээд сургуулийг төгссөнөөс хойш хоёул 10 гаруй жилийн хугацаанд оёдлын салбарт ажиллаж буй. Тэд 2017 онд “Хүрэм” брэндээ үүсгэн байгуулжээ. Энэ тухайгаа:

"Сургууль төгссөнөөс хойш “Гоё зүйл хийе” хэмээн хамтдаа зүтгэсээр өдийг хүрсэн. Төгссөний дараа их л гоё зүйл бодоод явж байлаа. Гэвч санасан шиг амархан байгаагүй. Бид хоёр дипломын ажлаа эрэгтэй пиджакаар хамгаалж байсан. Тиймээс ч зөвхөн эрчүүдийн хувцас хийнэ гэж боддог байлаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд бүхий л хувцсыг хийж үзсэн.

Ингээд сүүлд куртик дээрээ тогтсон. Хувцас хийнэ гэдэг амаргүй л дээ. Дизайнаас гадна оёдлын технологи маш чухал.

Удаан оршин тогтнох брэндийг байгуулж, түүнийгээ хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг л өөрөө хамгийн том зүйл.

Бүтээгдэхүүн чанартай л байх нь чухал. Тиймээс ч, бид хувцасны чанарт л хамгийн их анхаардаг” хэмээн хэлсэн юм.

-НАЙЗУУДЫН БИЗНЕС БА СОРИЛТ-

Тэдний төдийгөөс өдий хүртэл туулж ирсэн цаг хугацаа мэдээж амархан байгаагүй. Дэврүүн мөрөөдлөөр учирсан залуус 2007 оноос хойш унахдаа хамт унаж, өндийхдөө цуг өндийсөөр өнөөдөртэй уулзсан юм. "Одоо айдгаа авдартаа хийчихсэн. Тиймээс дээш л зүтгэнэ үү гэхээс бидэнд өөр сонголт үгүй” гэх нь бахдам. Залуус оёдлын чиглэлээр ажиллаж байх хугацаандаа оёж болох бүхнийг оёж үзжээ.

Пудволка, бэлтгэлийн хувцас, өмд, цамц, пальто гэх мэт хувцас бүрийг оёж, 2017 оноос л куртик хийх болсон байна. Улмаар материалын үлдэгдлээр анхны куртикээ хийж, түүнийгээ амжилттай борлуулсан нь их урам хайрлажээ. Анхны куртикээ хийсэн цаг мөчөөс хойш тэд куртикын чанарыг сайжруулсаар буйг онцлов.

Тиймдээ ч тэд "Анхнаасаа зориод, төлөвлөгөө гаргаад куртик оёж эхлээгүй. Нэг мэдэхэд л “Яагаад куртик хийж болохгүй гэж” бодоод оёж үзсэн. Оёсон куртикээ өвөл гэр рүүгээ өмсөөд гудамжаар алхдаг байлаа. Даарах нь уу, үгүй юу гэдгийг л туршаад байгаа юм. Тэгэхэд даараагүй. Тиймээс ч их урам орсон” гэв.

Залуусын хувьд хийсэн куртикээ бусдад рекламдахыг зорьдоггүй аж. Харин түүний оронд хийж буй зүйлээ сайжруулаад, хүмүүсээс урам, дэмжлэл авахыг илүү үздэгээ онцоллоо. Тэдний үйлдвэрлэдэг "Хүрэм” брэнд хэдийн хүмүүст танигджээ.

-АНХНЫ БҮТЭЭЛ ТӨРСӨН НЬ-

Олон зүйлсийг оёж, туршиж явсан ч куртик оёх болсон нь санаандгүй явдал байсан аж. Найзууд тухайн жил захиалгаар ажлын хувцас хийдэг байжээ. Улмаар нэг өдөр илүү гарсан ажлын хувцасны материалаараа куртик хийж туршсан байна.

Тухайн үед фэйсбүүк пэйжгүй байсан учир хийсэн куртикээ зарахаар фэйсбүүкт зар оруулжээ. Улмаар зар тавиад удалгүй хийсэн куртик нь зарагдсан байна. “Хүүе энэ куртикыг чинь хүн авчих юм байна” хэмээн урамшиж, тухайн цаг үеэс куртик хийх болжээ.

"Тэгэхэд хийгээд зарсан куртикээ бодоход инээд хүрэм. Хийж байсан санаа, хийц гээд дутуу, дулимаг зүйлс их байсан. Бид хоёр түүнийгээ бүтээх гэж нэг шөнө хамт хоносон байдаг юм. Унтахгүйгээр шөнөжин ажиллаж, нэг уут кофе дуусгасан. Хэт их кофе ууснаас болж, ажлаа дуусгасан ч маргааш хүртэл нь ер унтаагүй юмдаг. Тэр үеийг мартдаггүй. Оёдол амархан мэт харагддаг ч ажиллагаа их. Олон жилийн туршлага, мэдлэг хэрэгтэй” болохыг найзууд онцлов.

-БЭРХШЭЭЛИЙН ЦААНА-

"Найзуудын бизнес бүтдэггүй” хэмээн хүмүүс ярих нь бий. Гэвч Ц.Идэр, Л.Сансар нар нөхөрлөөд 18, хамтдаа ажиллаад 14 жил болжээ. Ангийнх нь хүүхдүүд сургуулиа төгсөөд гутал, зарим нь хувцас хийж байсан ч, тэдэн шиг тууштай зүтгэсэн нь ховор.

Мэдээж зах зээлийн ширүүн урсгалд шантарч, дунд нь болъё гэмээр үеүд дэндүү олон байсныг ч дурдав. Тэдэнд хийсэн хувцас, тоног төхөөрөмжөө цонхоороо гаргаж шидчихээд, "Дахиж хийхгүй” хэмээн хэсэг хаяж явсан үе байжээ. Тэд энэ тухайгаа хэлэхдээ:

"Зовлонгүй зүйл гэж үгүй. Бэрхшээл ярьвал үнэндээ дуусахгүй. Нэгэнтээ л өөрсдөө энэ салбарыг сонгоод, түүгээрээ амьдарна гэж бодож байвал, бэрхшээлийг даваад л гарах хэрэгтэй. Энэ, тэр гээд асуудал ярьвал Монгол улсад бүтэх зүйл нэг ч үгүй. Тиймээс хийж байгаа зүйлдээ л сэтгэл зүрхээ зориулаад, төдий хэрээр хөдөлмөрлөж чадвал зорьсондоо заавал хүрнэ” гэсэн юм.

"Хүрэм” брэнд мэндлээд багагүй хугацаа өнгөрчээ. Ярилцаж байх хугацаанд тэд "Бид дөнгөж өчигдөр даавуу худалдаж аваад, шөнө нь оёод, өнөөдөр зараагүй” хэмээн хэд хэд хэлэв. Учир нь тэд өнөөдрийн өндөрлөгт хүртэл хөлсөө гартал зүтгэсэн байна. Тиймдээ ч, тэд өнөөдрийн бүтээсэн өөрсдөөрөө бахархаж, амжилттай яваа гэж саяхнаас л дүгнэдэг болсон аж.

-НАЙЗУУДЫН ХАМТ ОЛОН-

14 жилийн түүхтэй "Хүрэм” брэнд өдгөө чамлахааргүй олон ажилтантай болсон. Түүнчлэн үйлдвэрийн байр, дэлгүүр, агуулах нь бүгд нэг дор байршилтэй гэдгээрээ онцлог.

Үйлдвэрийн байр руу ороход ажил ундарч, хүмүүс урдахаа хийхээс өөр үл зав гардаг гэмээр. Тус брэнд нь өдгөө 15 хүнтэй ажиллаж байна. Гүйцэтгэх үүргийн хувьд Л.Сансар эсгүүрээ хийдэг бол, Ц.Идэр компанийнхаа гадуур ажлыг зохицуулах, давхар менежерийн үүрэг гүйцэтгэдэг аж.

Залуус бүгдийг хамтдаа хийнэ. Цэвэрлэгээнээс эхлээд бүхнийг хамтдаа хийдэг учир нэгнийхээ ажлыг ч илүү сайн ойлгодог байна. Тэд үүнийг "Өөрсдөө хийнэ гэдэг бүхий л зүйлсэд гар, бие оролцохыг хэлээд байгаа юм” хэмээн онцолсон юм.

-"ХҮРЭМ” БРЭНДИЙН ОНЦЛОГ-

Тус брэндийн куртик маш хөнгөн. Ойролцоогоор 1.2 кг жинтэй. Гараа нугалж, хөдөлгөхөд саадгүй, дээр нь дулаахан байлаа. Монгол хүний биед тухтай байхыг бодолцож бүтээснээ онцлов. Материалын хувьд дулаалгын синтафоноор доторложээ.

Синтафон материал нь өөрөө хөнгөн, дулаан чанартай. Гадна материал нь ус, салхи нэвтрүүлэхгүй давуу талтай байна. Анх одоогийнх шиг загвартай байгаагүй аж. Куртикт ашигласан туслах материалууд, цахилгаан, зангуу зэргийг маш сайн бодолцож, туршсаны үндсэнд хийжээ. Куртикийн үс нь л гэхэд элбэнхийн үс байна. "Үнэгэн захтай хийе” гэвч эргээд борлуулахад үнэтэй тусаж байсанд элбэнхийг сонгожээ.

"Хэт үнэтэй байвал, хэрэглэгч хомс байна. Бид хэрэглээгээ бодоод загвар, хийцийн хувьд чөлөөт байдлаар хийсэн. Түүнээс гоё харагдуулахын тулд годойлгоод явуулбал хэцүү шүү дээ. Үсийг нь аваад л, шууд угаалгын машинд хийгээд угаачихна” гэв.

-ЦААШИД...-

Үнийн хувьд куртикууд размераасаа шалтгаалаад бүгд харилцан адилгүй үнэтэй.

Импортын бараатай өрсөлдөхийн тулд чанартай, хямд хувцас хийхийг зорьж байгаа тус брэндийн хамт олон цаашид орлоготой, эрэлттэй байхыг эрмэлздэг гэв. Тэд энэ тухайгаа:

"Өөрсдөө үйлдвэрлэж байгаа хэр нь яагаад үнэтэй байх ёстой гэж?Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа үнэтэй байх ёстой, үнэтэй гардаг гэдгийн эсрэг бид явдаг. Бүтээгдэхүүн чанартай байхад, үйлдвэрлэл дагаад өргөжинө, томорно гэж боддог. Тиймээс хамгийн гол нь хэрэглэгчдийг хулхидаж, муу зүйл борлуулж болохгүй” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.

"HUREM” БРЭНДИЙН ФЭЙСБҮҮК ХАЯГИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ.

ХАЯГ: 3,4-р хороолол Өргөөгийн хойд уулзвар (Энхбаярын замын уулзвар), "Royal-house” зочид буудлын зүүн талд WHITE төвийн I-р давхарт "НUREM” хаягтай шилэн хаалга

УТАСНЫ ДУГААР: 9811 4654


ӨМНӨХ НИЙТЛЭЛ:

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Үндэсний бахархал шимийн архиа дэлхийд таниулах зорилготой “Өв” брэнд

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сараа
сараа
2021-11-02 16:24

Хөөх ёстой гоё юм, заав�##� авна аа

sisi
sisi
2021-11-02 16:25

une n yostoi bolomjiin yum

Зочин
Зочин
2021-11-02 16:27

Хужаа куртзанууд 140 150тайл байдаг юм байх чинь билээ. Яагаад монгол з�##�уусаа дэмжээд 130мянгаар куртка авч болохгүй гэж

б
б
2021-11-02 16:46

Хөдөлмөр ч нэгнээ хүндлээд тус болдгүймаа гэхэд гадна дотноос нь хэмлэлгүй зүгээр бахархаад өнгөрцгөөе

Зочин
Зочин
2021-11-02 17:02

Гоё бнөө гоё байна

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-11-02 19:48

Сайн байна, з�##�уус аа. Амжилт ерөөе. Харин, ярихдаа "Хүрэм" гэдгээрээ л ярьж байгууштай. Монгол хэлээ голох хэрэггүй. Тэгээд ч "Хүрэм" гэж хэлэх болгон чинь хүрэм ний чинь сурт�##�гаа болно шүү дээ. Санаа гэхэд гадна дотно т�##�д нь арай олон х�##�аастай хийвэл яах бол?

Зочин
Зочин
2021-11-03 14:47

Амжилт хүсье
Чанартай сайн куртка шүү

Холбоотой мэдээ

Back to top button