НийгмийнҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Үндэсний бахархал шимийн архиа дэлхийд таниулах зорилготой “Өв” брэнд

Буянт малын шим болсон сүү, цагааг боловсруулан, түүгээрээ өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй "Өв брэнд”-ийг бид энэ удаа онцлох болно.

-ХӨХ ХОТООС ЭХЛЭЛТЭЙ БРЭНД-

2010 оноос хойш бүтээгдэхүүний судалгаагаа хийж, монгол цагаан идээ, тэр дундаа шимийн архийг өөрийн брэндээрээ дамжуулан дэлхийд таниулахаар зорьж буй залууг Даваасүрэн овогтой Баасандорж гэдэг. Тэрбээр "Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлээр их сургуулиа төгсжээ. Төгссөний дараа ноос, ноолуурын салбарт ажиллаж байсан туршлагатай ч, өдгөө сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн нь компаниа байгуулсан явдал байв. Компаниа байгуулах болсон санаа нь Хөх хотод байх үед нь төрсөн гэдэг.

Тухайн үед мэдээллийн хэрэгслээр "Манай улс үндэсний хөөмийн аялгуугаа БНХАУ-тай хамт эзэмшихээр болсон” гэх мэдээллийг сонсоод "Үндэсний өвөө гаднынханд алдчихаад цаашид бид, үр хүүхэд маань хэрхэн аж төрж, үндэсний баялгаа хамгаалах вэ” гэх бодол эрхгүй төрж, сэтгэлийг нь эмзэглүүлсэн гэв.

Иймээс өөрсдийн өвлөж ирсэн соёл, бүтээгдэхүүнийг дархалж авч үлдэх хэрэгтэйг ойлгосон байна. Үүнийг хэрэгжүүлэхэд түүний хийж чадах зүйл нь олон зуун жилийн тvvх, уламжлалаас улбаатай үндэсний бахархал, идээ ундааны дээж сархадаа патентжуулах гэдгийг ойлгосон аж.

-"ХАЖИР ҮНЭН” ХХК БУЮУ "БАТЛАГДСАН ҮНЭН”-

Улмаар бүтээгдэхүүний судалгааг хийж, 18 аймаг, 103 сумдаар тойрон аялж, 2014 оноос 2019 он хүртэлх таван жилийн хугацаанд шимийн архи нэрэх арга технологиудтай танилцаж, туршсаар өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чаджээ. Ийнхүү 2019 оны есдүгээр сарын 25-нд "Хажир Үнэн” ХХК-иа байгуулж, арваннэгдүгээр сараас нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэрбээр компанийн нэрийнхээ тухай:

"Хажир үнэн” гэдэг нь батлагдсан үнэн гэсэн утгатай. Бидний голлох бүтээгдэхүүн бол үндэсний өв соёл болох шимийн архи юм. Хоёр гурван мянган жилийн түүхтэй шимийн архийг зах зээлд арай боловсронгуй, гарал үүсэлтэй болгохын тулд нийлүүлж байна. Өвөг дээдсийнхээ өртөөлөөд аваад ирчихсэн үнэт соёлыг өвлүүлж байгаа гэдэг утгаараа "Өв брэнд” гэх нэрийг өгсөн. Анзаараад байхад  батлагдсан зүйлс л өв дамжин ийнхүү уламжлагдсаар ирдэг юм билээ” гэв.

-БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТӨРӨЛЖҮҮЛСЭН НЬ-

Өв брэнд нь үндсэн зургаан нэр төрлийн цагаан идээний бүтээгдэхүүнтэй. Аарц, шар тос, цөцгийн тос, гурилгүй цэвэр чихэртэй ааруул, хайлмаг, шар сүү тэргүүтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй бөгөөд бүтээгдэхүүнийг монгол инженерийн ур ухаан шингэсэн тоног төхөөрөмжөөр хийдгээрээ онцлог байна.

Гол нь бүтээгдэхүүнээ аль болох цэвэр, органик байдлаар хэрэглэгчийн гарт хүргэхийг хичээдэг нь тус брэндийн үнэ цэнэ гэлтэй. Өглөө бүр бүтээгдэхүүн үйлдвэрлэх сүүгээ шинжилж, усны хольж байгаа эсэхийг нарийн шалгадаг байна. Хэрэв сүүний чанар муу, шингэн байвал эргэлзэхгүйгээр буцаадаг болохоо учирлав.

-СҮҮНЭЭС ГАРГАН АВДАГ ШИМИЙН АРХИ НЬ ДЭЛХИЙД ЦОР ГАНЦ-

Монголчуудын уламжлалт шимийн архи нь дэлхий дээр өөр хаана ч байхгүй технологиор бүтдэг нь сүү юм. Энэ нь зөвхөн манай ард түмний мэдэх цор ганц технологи аж.

Тиймээс ч, манай ард түмэн хэдэн зуун жилийн турш зөөлөн шимийн архийг ёс жудагтай хүртэж иржээ. Цагаан идээнийхээ нэрмэл архиа ууж байхдаа ч, "Архийг унатал их уувал мунхаг болно, учиртайхан уувал жаргал болно” хэмээдэг байсан аж.

Шимийн архийг согтох гэж уудаггүй. Өөрөөр хэлбэл, уг зөөлөн сархад нь хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд элдэв гэдэс дотрын өвчин, чийг бамын өвчинд эртнээс эмчилгээ болгон хэрэглэдэг байсныг онцлов. Мөн хоолны шингэцэд маш сайн нөлөөтэй болохыг олон эрдэмтэд нотолсон байдгийг хэлэв. Мөн тэрбээр:

"Манай үйлдвэрлэл яг шимийн архи дээр тулгуурлан явж байгаа. Мэдээж хажуугаар нь бусад бүтээгдэхүүнүүд гардаг. Шимийн архиа гаргаж авахын тулд 21 төрлийн аргачлалаас судалж, туршсан. Одоогоор эдгээр технологиос үндсэн нэг аргачлалыг нь бариад явж байгаа. Аймаг бүрийн архи нэрэх, эсгэх аргачлал нь өөр байдаг юм билээ. Зарим газарт хөрөнгөө хурдан эсгэх гээд элсэн сахар хийдэг байх жишээтэй. Мөн цагаан будаа хийсэн ч айл байдаг. Энэ нь өөрөө хүний биед сөрөг нөлөөг үзүүлэх эрсдэлтэй. Тиймээс аль болох аюулгүй, технологийн дагуу зөв нэрсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр хичээж байгаа” гэсэн юм.

-ДЭЛХИЙД ГАРАХ ЗОРИЛГО-

Д.Баасандоржийн хувьд ур ухаан, хөдөлмөрөө шингээн бүтээсэн брэндээ дэлхийд гаргах эрмэлзэлтэй. Гэвч үүний тулд сүүний фермтэй болох ёстой гэх шаардлагын дагуу өдөө үйлдвэрийн байраа нүүлгэж байгаа аж. Цар тахлын үеэр эхлүүлсэн бизнесээ алдахгүй, цаашлаад ажилтнуудаа цомхотгохгүйг хичээж, байгаа бүхий л нөөцөө шавхан ажиллаж байгаа нь илэрхий байв. Гадаадын зах зээлд гаргая гэвч бүтээгдэхүүн эхлэхээс дуусах хүртэл процесс тодорхой байхыг шаарддаг байна. Наанадаж бүтээгдэхүүний охь дээж сүү нь чанарын шаардлага хангасан, мал нь эрүүл ахуйн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатайг онцлов. Тиймээс ч өөрийн гэсэн жижиг сүүний фермтэй болж, бизнесээ улам бүр өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагаа учирлалаа.

ӨВ БРЭНДИЙН ФЭЙСБҮҮК ХАЯГ: Өв брэнд

ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР: 8666 6676


ӨМНӨХ НИЙТЛЭЛ:

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Дахин давтагдашгүй, цор ганц хувцсыг урлахаар зорьж буй “SARUN” брэнд нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөв ш дээ ӨВ
Зөв ш дээ ӨВ
2021-10-26 08:53

Сайхан эд байна лээ
Архийг хэтрүүлж биш тааруулж хэрэглэвэл эм юм байгаан.

Zegeer ee
Zegeer ee
2021-10-26 08:57

Taaruulaad herelvel boloh l yum
Manaikhan ch hetsuu humuus shuu zaaval duusgaj baij l sanaa ni amarna tegeed pynga ni daahgui tasraad unchihna haha

Ээж
Ээж
2021-10-26 10:04

Эдний ааруулыг хүүхдүүддээ байнга авч өгдөг. Ёстой гоё

hereglegch
hereglegch
2021-10-26 10:08

Amkilt husye. Mundag hamt olon shuu

Jagaa
Jagaa
2021-10-26 10:31

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе ээ. Бүгд худ�##�дан ав�##�т хийцгээе!

Зочин
Зочин
2021-10-26 16:57

Нэр нь хөөрхөн юм байна. Өв гээд хувцас хийдэг газар байдаг билүү

Зочин
Зочин
2021-10-26 16:59

Нэрмэл архиа ингэж брэнд болгож соёлжуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ олон болгоорой.

зочин
зочин
2022-02-11 09:56

монголын архины үйлдвэрлэгчид жил нэг их наяд литр архи нэрдэг өнөөдөр монголын 15-70 насны 4 хүн тумтын 3 архичин 1 нь уудаггүй тэгэхээр монгол архин д�##�айд сэлэж байна гэсэн үг

Зочин
Зочин
2022-08-08 19:58

утсаа авахгүй байна

Холбоотой мэдээ

Back to top button