НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

АНУ-д насанд хүрэгчдийн 70 хувь нь “COVID-19”-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагджээ

АНУ-д насанд хүрэгчдийн далан хувь нь “COVID-19”-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан гэсэн мэдээлэл байна. Хүн амын наян хувь нь  вакцины эхний тундаа хамрагджээ. Энэ талаар Цагаан ордны Коронавирусийн зохицуулагч Жеффри Зиентес мэдэгджээ.

Тэрбээр мөн Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргааны 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах хүчин чармайлт арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн бүрэн хэрэгжинэ. Мөн тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв /CDC/-өөс эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд хамруулахыг зөвлөв.

Жо Байдены Засаг захиргаа нь бүх 28 сая хүүхдийг вакцинжуулахад “Файзер” /Pfizer/ вакциныг хангалттай худалдаж авсан гэж мэдээлэв. Өмнө нь, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа /FDA/-наас 5-11 насны хүүхдүүдэд “Pfizer-BioNTech” төрлийн коронавирусийн эсрэг вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн.

“Модерна” вакциныг мөн 5-11 насны хүүхдүүдэд хийхийн тулд Хүнс, Эмийн Захиргаанаас зөвшөөрөл авах боломжтой аж. Байгууллагын судалгааны үр дүнгээс харахад тус вакцины хоёр удаагийн тарилгын дараа хүний биед “тогтвортой” дархлаа тогтдог гэжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button