УЛС ТӨР

Х.Болорчулуун: “Коронавирус жирийн ханиад болно” гэх мэдээлэл байна

Ковидын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл өгсний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: УОК, Эрүүл мэндийн яамны мэдээллийг сонслоо. Вакцины 1, 2 дугаар тунгаа хийлгээд вакцины үйлчлэл 1-6 сар тул гуравдугаар тунг хийсэн. Үйлчлэл нь дуусахаар 4 дүгээр тунгийн асуудал яригдах уу. Хүн ингэж олон вакцин хийлгэх нь зөв үү. Унаган дархлаа нь яах вэ. Мөн коронавирус аяндаа жирийн ханиад болно гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл бий юу. Монгол Улс зургаан их наядыг ковидод зарцуулсан хэрнээ халдвараа дарж аваагүй байна хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button