ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Афганистан: Ядуурал, өлсгөлөнгийн улмаас гэр бүлүүд охидоо зардаг

Афганистанд гэр бүлүүд ядуурал, өлсгөлөнгөөс болж охидоо худалдсан тохиолдол их байдаг талаар “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлжээ.

Талибанчууд Афганистаныг эзлэн авч, эрхшээлдээ оруулсаны дараа ийм байдал үүссэн нь тус улсыг Дэлхийн тавцангаас тусгаарлаж, олон улсын дэмжлэгийг ч зогсооход хүргэсэн.

Улс орных нь эдийн засаг сүйрлийн ирмэгт тулж, олон гэр бүл орлогогүй болж, амь зуухын төлөө тэд тэмцэж эхэлсэн. Тиймээс Афганистаны оршин тогтнох нэг арга нь бага насны охидоо худалдах үзэгдэл бий болсон.

Сэтгүүлчид аль хэдийн хоёр охиноо худалдсан Абдул Малик гэх эртэй ярилцжээ. Тэрбээр өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч үлдсэн зургаан хүүхдээ тэжээхийн тулд ийм алхам хийхээс өөр аргагүй болсон гэв. Нэг охиноо 2000 орчим доллараар зарсан ба энэ нь гэр бүлээ хэдэн сарын турш тэжээхэд хүрэлцэх мөнгө аж.

Афганистанд насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэхийг хориглодог ч ихэнхдээ охидыг сүйт бүсгүй болгон худалдаж авдаг. Охид эрт эхнэр болж, бэлгийн харьцаанд ордог тул хүүхэд төрүүлэх үеэрээ бие организм нь энэ ачааллыг даахгүйн улмаас нас бардаг. Учир нь, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл байдаггүй тул жил бүр жирэмсний хүндрэлээс амиа алдах нь элбэг байдаг.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-03 11:42

Ёстой аймшгийн улс орон . Яацарсан ухаан бодолтой м�##�нууд байдаг юм бэ. Хөөрхий дөө ямар ч хэцүү хувь заяатай эмэгтэйчүүд охид вэ.

Холбоотой мэдээ

Back to top button