
Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, Дэлхий даяар 5 сая гаруй хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Энэ талаар “Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээлжээ.
Нас баралтын энэ тоо бол “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш 19 сарын хугацаанд бүртгэгдсэн тоо юм.
Гэсэн хэдий ч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд амиа алдагсдын бодит тоо албан ёсны статистик мэдээллээс хол зөрүүтэй, бүр хоёр, гурав дахин их байж магадгүй гэж дүгнэж байна.
АНУ нас барагсдын тоогоор дээд амжилт тогтоож, коронавирусийн улмаас 745 мянга гаруй хүн нас бараад байгаа аж. Хоёрдугаарт 600 мянга гаруй хүн нас барсан гэдгээрээ Бразил улс бүртгэгджээ.
Саяхан ДЭМБ-аас Европ тивд өвчлөл нэмэгдэж байгаа нь нас баралтын өсөлттэй холбоотой гэж үүнд анхаарлаа хандуулж эхэлсэн. Европт коронавирусийн улмаас нас барагсдын тоогоор “тэргүүлэгч” нь Болгар, Румын улс байна. Эдгээр улсад хүн амын дунд вакцинжуулалтын түвшин хамгийн бага байгааг тэмдэглэжээ.
(Эх сурвалж: ВВС)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.