ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГЭнтертайнмент

Илон Маскийн хөрөнгө дэлхийд анх удаа 300 тэрбум доллараас давлаа

Дэлхийн алдартай бизнесмэн, зохион бүтээгч, тэрбумтан, “SpaceX” болон “Tesla” компанийг үндэслэгч Илон Маскийн хөрөнгө Дэлхийд анх удаа 300 тэрбум америк доллараас давжээ. Түүний хөрөнгийн хэмжээ ингэж өссөн нь “NASDAQ” хөрөнгийн бирж дээр цахилгаан машин үйлдвэрлэдэг компанийнх нь хувьцааны үнэ огцом өссөнтэй холбоотой гэж “Блүүмберг” /Bloomberg/ мэдээлжээ.

Ингээд чансааны үзүүлэлтийн дагуу 50 настай Илон Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 17,1 тэрбум доллараар өсч, 335 тэрбум америк долларт хүрлээ. 2021 он гарснаас хойш автомашин үйлдвэрлэгчийн хувьцаа 65,5 хувиар өсжээ.

Жагсаалтын хоёрдугаарт 193 тэрбум долларын хөрөнгөтэй 57 настай “Амазон” компанийг үндэслэгч Жефф Безос оржээ. Гуравдугаарт “Louis Vuitton Moët Hennessy” группийн Ерөнхийлөгч 72 настай Бернард Арно 169 тэрбум америк долларын хөрөнгөтэй гэдгээрээ бичигджээ.

(Эх сурвалж: Bloomberg)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button