ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

НҮБ-ын 33 тонн хүмүүнлэгийн тусламж ачсан онгоц Афганистанд газардлаа

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн албаны /UNHCR хүмүүнлэгийн тусламжтай онгоц Афганистаны Кабулын нисэх онгоцны буудалд газардсан талаар тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.

Онгоц орон нутгийн цагаар 15:30 цагт Кабулд газардаж, дүрвэгч афганчуудыг дулаацуулах зориулалттай 33 тонн иж бүрдэл барааг хүргэжээ.

“Эхний ээлжийн онгоц ирэх өвлийн саруудад афганы иргэдийг орон гэрээ дулаацуулахад нь зориулсан 33 тонн иж бүрдэл тусламжийн барааг дотоодын нүүлгэн шилжүүлсэн иргэдэд зориулан хүргүүлсэн” гэж захидалд дурьджээ.

Дулаалгын иж бүрдэл бүр 25 кг жинтэй бөгөөд бүрдэлд шал болон хүйтнээс  тусгаарласан хаалт зэрэг бусад хэрэгцээт бараа багтжээ.  Энэ бол НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн албаны гурван удаагийн хүмүүнлэгийн тусламж илгээх нислэгийн эхний ээлжийнх бөгөөд тусламжийн дараагийн илгээмжийг арваннэгдүгээр сарын 4, 7-нд хийхээр төлөвлөжээ.

“Бид өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд Афганистан болон бүс нутгийн бусад орнуудад хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилгоор хуурай газрара, далай тэнгисээр болон агаарын замыг ашиглаж байна. Нэмж дурьдахад хүмүүнлэгийн тусламжийг Узбекистаны Термез хотод байрлуулж, шаардлагатай үед ачааны машинаар Афганистан руу хүргэхэд бэлэн болсон” гэж НҮБ-аас мэдэгдлээ.

Өмнө нь, “Волл Стрит Журнал” /The Wall Street Journal/, “Вашингтон Пост”, “Блүүмберг” /Bloomberg/ агентлагууд эх сурвалжаас иш татан, Талибанчууд наймдугаар сарын дундуур засгийн эрхэнд гарсны дараа НҮБ-аас Афганистаны гадаад дахь бүх хөрөнгө нөөц буюу 10 орчим тэрбум америк долларыг “Талибан” хөдөлгөөнийхөн ашиглахаас сэргийлж, хөрөнгийг царцаасан гэж мэдээлж байв. Мөн НҮБ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ энэ жил ган гачиг ихтэй, ургац алдсаны улмаас 14 сая гаруй афган хүн хоол хүнсний хомсдолд орж, яаралтай хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай болсныг зарласан.

(Эх сурвалж: CentralAsia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button