ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ДЭМБ-аас Энэтхэгийн “Коваксин” вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрлөө

Энэтхэгийн “Bharat Biotech” эмийн компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг “Коваксин” вакциныг яаралтай горимд хэрэглэхийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ лхагва гараг /2021.11.03/-т зөвшөөрчээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус вакцин нь “COVID-19”-ийн халдвараас сэргийлэх ДЭМБ-ын стандартад нийцсэн вакцин бөгөөд үр нөлөө нь эрсдэл багатай гэж дүгнэжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр вакциныг 18-аас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрсөн ба дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунгаар тарих аж.

Үүний зэрэгцээ, ДЭМБ энэ вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны мэдээлэлд “вакцины аюулгүй байдал эсвэл жирэмсэний үед түүний үр нөлөөг үнэлэхэд хангалтгүй” гэжээ.

Энэ оны зун “Bharat Biotech” компанийн боловсруулсан “COVID-19” коронавирусийн вакцин нь III дахь үе шатны эмнэлзүйн туршилтаар 77,8 хувийн үр дүнтэй байсан гэж мэдээлжээ.

Тус вакциныг өмнө нь Бразил, Энэтхэг зэрэг хэд хэдэн оронд онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрсөн байсан юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button