Л.Энх-Амгалан сайд Өвөрхангайд сурагч амиа алдсанд эмгэнэл илэрхийллээ

Өвөрхангай аймагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олдсон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 27-нд байрлаж байсан дотуур байрнаасаа гарч яваад, сураггүй болсон юм.
Сурагч охин алга болох өдрөө найз залуутайгаа мотоциклд суугаад явсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.
Ийнхүү алга болсноос хойш арав дахь хоног дээр буюу өнгөрөгч аравдугаар сарын 31-нд охин болон найз залуугийнх цогцсыг олжээ.
Эх сурвалжийн мэдээллээр найз залуу гэх 23 настай Б нь талийгаач охиныг буудаж, амь насыг нь хохироогоод, дараа нь өөрийгөө буудсан байж болзошгүй аж.
Өдгөө цагдаагийн байгууллагаас талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд хэрэг үйлдэгдсэн газраас олдсон ТОЗ-8 маркийн буу, сум зэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хэргийн талаар тус сумын харьяат залуу сурагч охиныг удаа дараа дарамталж байсны эцэст буудаж хөнөөгөөд, дараа нь өөрийгөө хороосон хэмээн мэдээлж буй.
Улмаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан уг хэрэгт харамсаж буйгаа илэрхийлэн “Боловсролын сайдын болон эцэг хүний хувьд Өвөрхангайд болсон аймшигтай, зэрлэг, балмад гэмт хэрэг үйлдэгдсэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой!” хэмээн жиргэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүчирхийлэгч Анандбазарын өрөөсөн дугуй бна даа. Сурагчаа доромжилсон, асуудалд хүйтэн, хэнэггүй, ёс зүйгүй хандсан багш, захиралд ч хариуцлага тооцох нь зөв.
Одоо үед аливаа байгууллагын жижүүр, харуул манаачийн тавьсан шаардлагыг хүлээж авдаг хүн байдаг юм уу?. Бүгд л хүнтэй мэндлэхгүй, хүний эрх гэдэг хогийн юм ярьж дайрч орж,дайрч гардаг хачин болчихоод байгаа нь нэн харамсалтай.
ТА ЭНДЭЭС ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭЭД ЯАХ ВЭ ТАНЫ АЖИЛ МУУ БОДЛОГО ЧИНЬ ДООД ТҮВШИНД ХҮРТЭЛ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА ИМЙД БИ ОГЦОРЛОО ГЭЭД ЗОРИГТОЙ ХЭЛЖ СУР ТЭГВЭЛ ТАНД ИТГЭЕ