ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ: “Нэг Хятад” зарчмыг Европын Холбоо үл хүндэтгэж байна

Евро Парламентын төлөөлөгчид Тайваньд албан ёсны айлчлал хийж байна. Үүний хариуд Ши Жиньпин тэргүүтэй БНХАУ-ын эрх баригчид тус холбоонд дургуйцэж, айлчлалыг нь эрс  эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Энэ талаар Хятадын Гадаад Хэргийн Яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдлээ.

Евро Парламентын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 2-ны  мягмар гарагт анх удаа албан ёсны айлчлал хийхээр ийнхүү Тайваньд хүрэлцэн ирсэн нь энэ юм.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Евро Парламентын долоон ч гишүүн  багтсан талаар Литви улсын Ерөнхий сайд асан, Евро Парламентын гишүүн Андрюс Кубилюс өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. “Politico” сонинд мэдээлснээр, төлөөлөгчдийн айлчлалын гол зорилго нь Бээжингийн сүр нөлөө улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед Тайваньд дэмжлэг үзүүлэх явдал гэжээ.

Нийт гурван өдрийн айлчлалын үеэр улс төрчид хуурамч мэдээлэлтэй тэмцэж буй Тайванийн туршлага, Тайванийн ардчилал, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого, мөн цахим дархлаагаа батжуулах талаар гаргаж буй хүчин чармайлт, бодлогынх нь талаар авч хэлэлцэх аж.

“Бидний энэ айлчлалтай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлж, уг асуудлыг Европын Холбоонд нухацтай танилцуулсан” хэмээн төлөөлөгч Ван Вэнбинь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Ер нь, Тайванийн асуудлаар хэлэлцэн тохиролцож, амлалтандаа хүрч, түүнийгээ дагаж мөрдөх явдал бол “Хятад-Европын харилцааны улс төрийн үндэс суурь болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэв.

Ван Вэнбинийн хэлснээр, Европын Холбоо Тайваньтай аливаа албан ёсны харилцаа тогтоохоо зогсоох шаардлагатай юм. Эс бөгөөс БНХАУ “Нэг Хятад” зарчмыг Европын Холбоо үл хүндэтгэж байна гэж үзнэ гэлээ.

(Эх сурвалж: Iz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button