Нийгмийн

ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт Төв аймгаас бусад нутагт халдвар илэрчээ

Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусийн халдварын талаарх дата мэдээллийг танилцуулаа. Өнөөдрийн байдлаар 1,182 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 11 бүртгэгджээ. Өнгөрсөн өдрийн нас баралт 10 байсан бол энэ тоо нэгээр ихэссэн байна. Мөн орон нутгийн халдварын тохиолдол ЭМЯ-ны тоон мэдээллээс буурч байгааг харуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Төв аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй, бусад нутгаар халдвартай байна.

Тодруулбал, халдвараар хамгийн их аймаг Орхон, Өвөрхангай, Архангай байгаа бол хамгийн бага халдвартай аймгаар Увс, Баянхонгор, Баян-Өлгий, Өмнөговь багтжээ.

Бүртгэгдсэн тохиолдлуудын 783 нь Улаанбаатар хотод, 399 нь орон нутагт байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button