ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын тоо 248,6 саяас давлаа

Өнөөдөр өглөөний байдлаар Дэлхийн хэмжээнд “COVID-19” коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 248,606,783 болж нэмэгдсэн гэж Америкийн Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлэлд дурьджээ.

Дэлхий дахинд “COVID-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш нийт 5,029,325 хүн нас баржээ.

“COVID-19”-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразиль зэрэг орнууд багтаж байна.

Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоороо АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тодруулбал, “COVID-19”-ийн халдвар авсан 46,334,856 хүн бүртгэгджээ. Харин нас барсан хүний ​​тоо 751,555 болжээ.

Халдвар авсан хүний ​​тоогоор хоёрдугаарт Энэтхэг улс орж байна. Энэтхэгт “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 34,321,025 болж, нас барсан хүний ​​тоо 459,652 болж нэмэгджээ.

Коронавируст цар тахлаар Дэлхийд гуравдугаарт Бразил улс орж байгаа бөгөөд тахлын үеэр 21,849,137 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 608,671 хүн нас баржээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан “WorldoMeters” сайтын мэдээлснээр, баасан гараг /2021.11.05/-ийн өглөөний байдлаар Дэлхийн хүн амын 1 саяд ногдох нас баралтын түвшин 647,2 байна. АНУ-д 1 сая хүн амд 2,315 хүн, Энэтхэгт 329, Бразилд 2,837 хүн нас баржээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button