Нийгмийн

С.Энхболд: Бэрхшээлийг сөрж, асуудлыг шийдэхээр ажиллаж буй эм үйлдвэрлэгч нарт баярлалаа

Цар тахалтай холбоотой Дэлхий даяар бүх тээвэр логистикийн асуудал хүндрэлтэй байгаа. Энэ давлагаанд эрүүл мэндийн салбар өртөхгүйн тулд боломжит бүх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Эрүүл мэндийн яам болон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын зүгээс дотоодын эм үйлдвэрлэгч нарын төлөөлөлтэй уулзаж, бэрхшээлийг даван гарахад хамтран ажиллаж байна.

Тус уулзалтаар Мөнхийн тун компани, Тавин ус, Нахиа, Энхийн шүүдэр Монэнзим мед армо эмийн үйлдвэр, Айвико компани зэрэг компаниуд тулгамдсан асуудлаа танилцуулж банкнуудын зээлийн асуудал хүндрэлтэй байгаа талаар хэлж байв. Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн түүхий эд материалыг тасалдуулалгүйгээр татан авах ажлыг үе шат дараатайгаар зохион байгуулж байна.   

Тус уулзалтын үеэр Айвика болон Энхийн шүүдэр компаниуд тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 29 тоннын 1.2 сая уут, сав баглааг БНХАУ-аас өнөөдөр тусгай үүргийн онгоцоор татан авчрахад туслалцаа үзүүлсэн Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн сайд С.Энхболдод талархал илэрхийлэв. Түүнчлэн тодорхой эм, хэрэгслүүдээ дотооддоо үйлдвэрлэж байгаа хэдий ч түүхий эд, туслах материал, сав баглаа боодол зэргийг импортоор оруулж ирэх шаардлагатай байдаг гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Бэрхшээл бий ч, асуудлыг шийдэхээр ажиллаж буй үйлдвэрлэгч нартаа талархалтай байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button