ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

АНУ өнөөдрөөс гадаадын иргэдэд хилээ нээж байна

АНУ арваннэгдүгээр сарын 8-наас буюу өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдэд хил гаалиа нээж байна. Гэвч зөвхөн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаж, гэрчилгээ авсан иргэдэд хилээ ийнхүү нээхээр боллоо. Мөн зөвхөн АНУ-д бүртгэгдсэн эсвэл ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцинын хийлгэсэн иргэдэд хамаатай аж. Вакцины дунд ОХУ-д үйлдвэрлэсэн вакцины нэрс байхгүй байгаа юм.

АНУ-д зөвшөөрсөн вакцинууд:

“Файзер” /Pfizer-BioNTech/;

“Жансен” /Janssen/:

“Модерна” /Moderna/;

“Синовак” /Sinovac/;

“Синофарм” /Sinopharm/;

“АстраЗенека” /AstraZeneca/.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден аравдугаар сарын сүүлчээр зөвхөн вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг нэвтрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан билээ.

Зарлигт албан ёсны айлчлалаар ирсэн дипломатууд болон бизнесийн болон жуулчны визтэй мөн вакцинжуулалт багатай байгаа 50 улс орны гадаадын иргэдэд хамаарахгүй байгаа аж.

Аравдугаар сард ДЭМБ-аас ОХУ-ын “Спутник V” вакциныг батлах журмыг дахин сэргээсэн. Есдүгээр сард оросын үйлдвэрт шинэ шалгалт явуулах хүртэл үйл ажиллагага нь түр зогсоосон байсан.

Шинэ коронавируст цар тахлыг хязгаарлахын тулд АНУ-ын эрх баригчид 2020 оны эхээр хамгийн эхэнд БНХАУ-аас ирэх жуулчдад  хилээ хаасан байсан. Харин хожим нь бусад улс орнуудыг тус жагсаалтад нэмсэн. Ингэснээр Их Британи, Европын Холбоо болон Энэтхэг, Өмнөд Африк, Иран, Бразил зэрэг орнууд дахь гадаадын ихэнх иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон.

Харин энэ удаад шинэ дүрэм журам батлагдсанаар гадаадын жуулчдыг АНУ-ын нутаг дэвсгэрт газардахын өмнө вакцинжуулалтын гэрчилгээг үзүүлж, 72 цаг буюу гурван өдрийн дотор өгсөн шинжилгээний хариу нь халдваргүй сөрөг гарсныг батлах аж. Мөн халдварын ойрын хавьтлын талаарх мэдээллийг ч өгөх шаардлагатай юм байна. Тэр тохиолдолд тусгаарлах шаардлага тавихгүй аж.

(Эх сурвалж: Tass, Kommersant)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-08 12:39

Жерновский өөрийн улсын 2 төрлийн вакциныг 6 удаа хийлгээд тусыг эс олсон тул хамгийн сүүлд 7-дахь вакциндаа томуугийн вакцинийг хийлгэсэн гэсэн. Ер нь манайд ч гэсэн томуугийн вакцин үр дүнтэй байна.

Холбоотой мэдээ

Back to top button