ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Билл Гейтс “COVID-19”-өөс аюултай тахлын талаар дахин анхааруулав

“Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс хэдэн арван тэрбум америк долларын өртөгтэй судалгаа хийх уриалга гаргажээ. Тэрбумтан хэлэхдээ, Дэлхий дахин дахин шинэ аюул заналхийллийн өмнө ирээд байгааг дахин анхааруулав. Учир нь, тэрбээр өмнө нь ч энэ талаар нэг бус удаа сануулж байсан. Түүний хэлснээр энэ тахал нь “COVID-19”-ийн халдвараас илүү аюултай гэж байгаа юм.

Хүн төрөлхтөнд эрүүл мэндээ хамгаалахын тулд вакцин байсан ч харин халдварыг зогсоож чадаагүй гэдгийг Гейтс хэлэв.

Өвчин эмгэгтэй тэмцэхийн тулд хүн төрөлхтөн технологийн хөгжилд хөрөнгө оруулалтыг түлхүү хийх хэрэгтэй, ялангуяа вакцины боловсруулалт, үйлдвэрлэлийг хамаагүй хямд болгож, үйлдвэрлэлийн тоог эрс нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.

Ирээдүйн вакцин нь шархны наалт шиг болно гээд тахал өвчингүй энгийн үед ч хэрэг болно гэж Гейтс үзэж байна.

Аравдугаар сард Гейтс ногоон аж ахуй эрхэлдэг пүүс компаниудад маш том ирээдүй байгааг зөгнөсөн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх технологид оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь өнөөгийн хамгийн том технологийн компаниудын хөрөнгө оруулалтын өгөөжтэй харьцуулах боломжтой болно гэсэн юм.

Хүн төрөлхтөнд нүүрлэх шинэ цар тахал нь зөвхөн байгалийн шалтгаанаар төдийгүй биотеррорист халдлага үйлдэгчдийн улмаас үүсч, Дэлхий дахинд заналхийлж болзошгүй гэж шинэ төрлийн биотерроризмын аюулын талаар анхааруулсан гэж “Guardian” мэдээлжээ.

(Эх сурвалж: Guardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-11-09 14:21

Б.Гейтс мэтийн том том тэрбумтангууд шинээр янз бүрийн тах�##� өвчин гаргаж, туршиж, хүн төрлөхтнөөр даажигнаад байдаг юм биш биз дээ. Энэ хүн яахаараа ирээдүйд шинэ шинэ цар тахлууд гарна, тэгнэ ингэнэ гээд маш итгэлтэйгээр мэдэгдээд тэр нь биелэгдээд байдаг байнаа? Энэ бол бас л НО-той асууд�##� шүү, даанч дэлхийн том том тэрбумтануудын мөнгөний өмнө ямар ч хүн, улс, байгууллага хүчгүй болох юм даа.

Анх удаа сэтгэгдэл бичив
Анх удаа сэтгэгдэл бичив
2021-11-09 16:32

зүгээр ямар учиртайг нь сонирхох бус нөгөө л хардлага, сэрдлэг, харлуулах, доромжлох ажиллагаа. Бохирдсон тогоонд юу ч хийсэн гашилна гэж үнэн юм даа. Ирээдүйд шинэ төрлийн аюултай вирус тах�##� гарах нь жам ёсны зүйл, харин энэ явцыг санаатай, санамсаргүй түргэтгэх боломжтой. Б.Гейтс патентын асууд�##�, ложистикийн асууд�##� гээд маш өргөн хүрээтэй анхууруулга өгч байгаа. Бид патентын асуудлаа шийдвэрлэхгүй бол хүртээмжтэй хурдан шуурхай байдлаар эм, вакцин үйлвэрлэж чадахгүй байна. сайн муу вакцин, эсхүл вакцинд суурилсан улс төр, нөлөөлөх оролцдлого гээд олон сөрөг үзэгдэл гарч байна. Тиймээс ДЭМБ-аас цар тах�##� гэж зарласан бол түүнийг эмчлэх эм, вакцинд патентын тухай асуудлыг шийдвэрлэх гарц хэрэгтэй байна. үүний тулд суд�##�гаа, технологийн асуудлыг шийдэх санхүүжилтийн өөр механизм хэрэгтэй магадгүй сан байгуулах хэрэгтэй. Хадг�##��##�т, тээвэрлэлт, зохион байгуул�##�тын асууд�##� байна. Шуурхай хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, нэгдсэн удирдлага, мэдээллийн сан хэрэгтэй байна. Олон улсын худ�##�даа, тээвэр ложистик, зорчигч тээврийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх хэрэгтэй байна. цар тах�##� гэж зарлахтай зэрэгцэн бүх улсууд нэгдмэл зохион байгуул�##�тад орж чадв�##� ирээдүйд гарах аюултай цар тахлаас нийгэм, эдийн засгийн хувьд хохирол багатай, хурдан давж гарах боломжтой. Цар тахлаас �##�ь нэг улс дангаар гарахгүй гэдгийг хатуу ха�##�ттай байсан Тайвань, вакцинаар сүргийн дарахлаа өрсөж тогтоох гэсэн Израйлийн жишээ бэлэхнээ харуулж байна. Бид х�##�дварт өвчин, цар тахлыг хамтдаа давахаас өөр хүнлэг ардчилсан шийдэл байхгүй. Хувь хүний хувьд ч ялгаагүй та өөрийгөө сайн хамга�##�аад бусад хүмүүс тоохгүй байв�##� таны хамга�##��##�т бодит болон бодит бус /�##�дагдсан боломж, сэтгэл санаа гээд/ зард�##� өндөртэй мөртлөө амжилтад хүрэх нь ихээхэн хугацаа шаардсан зүйл болно. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй өдөр бүр тодорхой тооны хүмүүс эдгэж байгаа тэр хэрээр х�##�двар тархах хурд саарч байгаа, шинэ мутаци гараагүй тохиолдолд та амжилтад �##�хам �##�хамаар дөхөж байгаа. тэгэхээр хувийн хамга�##��##�таа дад�##� болгож, сэтгэл зүйн дарамтгүй хэрэгжүүлээд явах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button