УРЛАГ

Цуурхлын сүүдэрт дарагдан, улам гялалзах боломжоо алдсан Т-ARA

БНСУ-ын алдарт Т-ARA хамтлаг эргэн эрэлт хийхээ албан ёсоор зарласан нь дэлхий даяар тэр тусмаа Ази тивд ихээхэн хүлээлт үүсгэж байна. Тэд “All Kill” нэртэй шинэ уран бүтээлээр энэ сарын 15-нд эргэж ирнэ.

К-поп ертөнц хэчнээн өрсөлдөөнтэй, шинэ хамтлагууд шил, шилээ даран гарсаар байгаа билээ. Ийм өрсөлдөөнтэй ертөнцөд бүхэл бүтэн дөрвөн жил, таван сарын дараа эргэн ирэх, дахиад тэсрэлт хийх амаргүй нь мэдээж.

T-ARA медиа суваг “Dingo”-той хамтран хийсэн шинэ контентоо өнгөрсөн сард цацсан юм.

Цагтаа БНСУ-ын үндэсний хэмжээний хамтлаг болтлоо хүчээ авч, шуугиулж явсан Т-ARA яагаад сураг алдарсан бэ. Элдэв цуурхал, шүүмжлэлийн золиос болсон хамтлаг тэд мөн үү. Т-ARA-гийн карьерт “хар толбо” үлдээсэн, илүү өндөр амжилтад хүрэх боломжоо алдсан хамтлаг бол тэд.

Т-ARA хамтлаг анх 2009 онд байгуулагдсан. Тэдний анхны уран бүтээл нь “Good Person”. Тус хамтлагийн түүх, уран бүтээлийн талаар манай уншигчид сайн мэднэ. Тиймээс энэ талаар бичих, нурших нь илүүц болов уу.

Т-ARA хамтлагийн карьерт хамгийн том “хар толбо” үлдээсэн асуудал болсон гишүүн асан Хваёныг дээрэлхдэг, гадуурхдаг, хамтлагаас гарахад нөлөөлсөн гэдэг дуулиан. Үнэхээр тийм юм болсон эсэх одоо ч эргэлзээтэй. “Гадуурхдаг байсан”, “Худлаа цуурхал. Хваён зүгээр л жүжиглэдэг байсан” гэж фэнүүд нь одоо ч талздаг, хоёр хуваагддаг хэвээрээ.

Тухайн үед хэвлэлүүдэд энэ талаар юу гэж онцолж байв.

-Жиён нэгэн онлайн санал асуулгад тэргүүлснийхээ дараа твиттертээ “Санал асуулгад түрүүлээд зургаа нийтэлж байна. Өө, Хваёнг ямар ч санал аваагүй. Хөөрхий Хваён” гэж нийтэлсэн.

-“Star life Theater” реалити шоуны үеэр T-ARA-гийнхан машинд явж байв. Ном уншиж суусан Хваёныг харсан Жиён “Хөөх, инээдтэй юм. Хваёныг ном уншиж байхыг би харж байгаагүй. Камерын өмнө жүжиглж байна” гэж байсан

-Японд болсон нэгэн шоуны үеэр Жиён хамтлагийнхандаа баяр хүргэхдээ Хваёныг ганцааранг нь үлдээсэн

-Тоглолтын үеэр бүгд гар гараасаа барилцан, халуун дотно байдаг ч Хваён ганцаараа зайдуу зогсон, бусдаасаа дөлдөг байсан.

-Нэгэн шоуны үеэр Инжон Хваёнд будааны бялуу ам руу нь хийхдээ зүгээр л чихэж орхисон нь түүнийг эвгүй байдалд оруулсан

Энэ мэт олон шалтгаанаас үүдэн “T ARA” хамтлагийнхан Хваёныг гадуурхдаг, дээрэлхдэг гэдэг дуулиан, яриа улам томорсоор байлаа. Ийм үед Хваён хамтлагаасаа гарсан нь нөхцөл байдлыг улам дордуулав. Үүний улмаас Т-ARA хамтлагийг эсэргүүцэгч анти фэн клуб байгуулагдан, гишүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байв. Тэд T-ARA хамтлагийн гишүүдийг доромжилсон, үзэн ядсан элдэв мессэж илгээн, элдвээр харааж зүхэж байлаа. Суёныг автомашины осолд ороход “Үхэх ёстой байсан юм” гэснээс нөхцөл байдал хэр хурцадсаныг харж болно.

БНСУ даяар 200.000 шаоуй хүн Т-ARA-г эсэргүүцэхийг шаардан жагсаж, гарын үсэг зуран, ивээн тэтгэгчид нь нүүр буруулан, гэрээгээ цуцалсаар байв. “T-ARA-гаас гэрээгээ цуцла” гэсэн шаардлага, хүсэлт бусад байгууллагуудыг гарцгүй болгожээ. Т-ARA олон жил тэгж үзэн ядагдан, шүүмжлүүлсэн ч тэссэн, хамтлагаа тараалгүй авч үлдэж чадсан юм. Одоо солонгосчуудын хандлага бага багаар өөрчлөгдсөөр байгаа. Т-ARA хэлмэгдсэн, Хваён жүжиглэсэн гэдгийг нотолсон гэх хэд хэдэн баримт, мэдээлэл бий.

T-ARA хамтлаг 2013 онд Монголд ирж, тоглолт хийсэн нь монголчуудад гэнэтийн бэлэг болсон билээ.

Тоглолтынхоо дараа “Number nine” нэртэй шинэ дууныхаа клипний зураг авалтыг хийсэн юм.

Т-ARA-гийн шинэ дүр төрх:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button