НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ТОДРУУЛГА: Нярайн аминд хүрсэн муур эзэнгүй, зэрлэг муур байжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд унтаж байсан хоёр сартай хүүхдийг муур гэмтээснээс болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Хэргийг тодруулахаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЗДТГ-тай холбогдоход болсон хэргийн тухай мэдээгүй байв.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэг энэ сарын 8-ны өдрийн оройн 21:00 цагийн орчимд болсон гэх бөгөөд нярай хүүхдийн хамрын салстыг идсэн муур нь эзэнгүй, зэрлэг муур байсан байна. Нас барсан нярайн нүүрэнд олон тооны хумсны сорви үүссэн бөгөөд хэргийг өдгөө Сэлэнгэ аймагт шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button