Нийгмийн

Электрон тамхийг хориглох, эсвэл онцгой албан татвартай болгох хууль санаачилжээ

Манай улсад сүүлийн үед электрон тамхины хэрэглээ маш их болсон. Гэвч хууль, эрхзүйн зохицуулалт байхгүй учраас бага насны хүүхдүүд ч замбараагүй хэрэглэж эхлээд буй.

Тэгвэл эл асуудлыг цэгцлэх зорилгоор УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Ганхуяг, Д.Өнөрболор нарын гишүүд Электрон тамхины хуулийг санаачилжээ.

Электрон тамхины үр дагаварыг ДЭМБ ч бүрэн тодорхойлж чадаагүй байгаа бөгөөд дэлхийн 40 гаруй улс электрон тамхийг шууд хориглосон байдаг юм байна.

Уг хуулийн төслийн хүрээнд болох хэлэлцүүлгүүдийн үр дүнд энэ тамхийг утаат тамхитай адилтган онцгой татвартай болгох уу, эсвэл хориглох уу гэдгийг шийдэх аж.

Төсөл санаачлагч Т.Аубакир гишүүн хэлэхдээ "Электрон тамхи зохицуулалт байдаггүй учраас арван жилийн хүүхдүүд хавтгайдаа хэрэглэж байна. Ганц айлгаж байгаа зүйл энэ. Эрэгтэй, эмэгтэйгүй арваас дээш насны хүүхдүүд хэрэглэж байна гэдэг бол аюултай. Хуулийн төслөө тун удахгүй өргөн барина” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 14, 2021 10:28

Busad tamhi shigee l nasand hureegui huuhduuded l Zarahiig horioh heregtei shdee! Nasand hursen humuus hergeljil bna biz! Sain duraaraa tatjaagaa humuus. Gol n hajuud bgaa hun davhar horddoggui bolohoor elektron n zugeer tamhinaasaa deer bas uner tanar ch bagatai

Холбоотой мэдээ

Back to top button