ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ТҮҮХҮҮД: АНУ-ын гэмт хэргийн ертөнцөд гарсан ХАМГИЙН АЙМШИГТ хэргүүдээс

НЭГ. ХЕНРИ ЛИ ЛУКАС БОЛОН ОТТИС ТУЛ НАР

1970-1980-аад онуудад ойролцоогоор 200 хүний амийг хороосон.

Хенри Лукасийн эцэг нь төмөр замын ослоор бөгсөн биегүй болж, Хенригийн ээж буюу түүний эхнэр нь эрэмдэг зэрэмдэг болсон нөхрөө байнга ад шоо үзэн, доромжилдог байсан тул нөхөр нь амиа егүүтгэсэн. Хенригийн ээж нь гудамжны биеэ үнэлэгч байсан ба хүүгээ байнга зоддог, нүүр царайг нь будаад эмэгтэй хүний хувцас хунар хүчээр өмсүүлэн сургуульд нь явуулж зугаагаа гаргадаг байж.

Хенри өсөж том болсон хойноо ээжийгээ хэрчиж алаад, цогцосыг нь хүчиндсэн хэргээр арван жил шоронд ял эдэлсэн.

1976 онд шоронгоос суллагдсаныхаа дараагаар тэрбээр Оттис Тула гэгч трансвестит /эмэгтэй хүний хувцас өмсдөг эрэгтэй/ хүнтэй танилцав.

Ингээд тэд хамтран аллага үйлдэж эхэлсэн байна. Лукас, Тул хоёр байнга л эзэнгүй хээрийн зам дээрээс машинд гараа өргөсөн ганцаараа яваа хүмүүсийг ангуучилдаг байжээ. Тэдгээр бүх зорчигчид нь алуурчин хосод алуулсан байдаг.

Оттис Тул бол хүний махаар хооллогч байсан ба харин Лукас нь хүний мах идэхээс татгалздаг байж. Учир нь сүүлд тэрбээр шүүхийн өмнө тайлбарлахдаа, Тулийн хийдэг байсан хүний махан хоолны сүмс нь л түүнд огт таалагддаггүй байсан гэжээ.

Хенри Лукас бол садизм буюу яргалал, үхсэн болон амьд амьтдын тарчлаан зовох үйл /некрофил болон зоофил/-ийг илүүд үздэг нэгэн байсан. Тулийн долоон настай зээ охин нь Лукасийн нууц амраг болсон тэр цагаас хойш аймшигтай хоёр алуурчин хамтарч аллага үйлдэхээ больсон байдаг.

Найман жилийн дараагаар Тулийн зээ охины хэдэн хэсэг болсон цогцос олдсон юм. Лукасийг 1984 онд баривчилсан бөгөөд тэрбээр Америкийн 26 муж улсад 200 гаруй хүний амийг хороосон хэрэгт гар бие оролцсон хэргээ хүлээсэн байдаг.

Отисийг мөн л баривчилсан ба тэрбээр хийсэн гэмт үйлдэлдээ хариуцлага хүлээх чадваргүй шизофрения буюу сэтгэцийн архаг өвчтэй гэдэг нь тогтоогдсон. Тэрбээр зургаан настай хүүгийн үхэлд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

1996 онд Тул шоронд хоригдож байхдаа элэгний өвчнөөр нас барсан юм. 1998 онд Лукасийг Техас мужид цаазаар аваачих ял оноосон ч тухайн үед Техас мужийн амбан захирагчийн албыг хашиж байсан жижиг Жорж Буш түүний цаазын ялыг цуцалсан юм. Учир нь Лукасийн үйлдсэн аллагуудын нэг нь Техас мужид үйлдэгдсэн гэх хэргийн баримт нотолгоо хангалтгүй байсан гэж үзэж байжээ.

ХОЁР. ДОКТОР ХОЛМС. XIX ЗУУНЫ СҮҮЛЧ

Ойролцоогоор 200-гаад хохирогч.

Доктор Холмс оюутан байхдаа их сургуулийнхаа эмнэлгээс нас барсан хүмүүсийн цогцосыг хулгайлдаг байв. Тэрээр анагаах ухааны боловсрол эзэмшсэнийхээ дараагаар эмийн сангийн сүлжээ байгуулж, улмаар саятан болов. Өөрийн хөрөнгөөрөө зуугаад өрөөтэй, нууц хонгилуудтай, хуурамч ханатай гээд том шилтгээн бариулсан байна. Хоосон өрөөгөө гадны хүмүүст түрээсэлж, шөнө нь тэдний өрөөнд нэвтрэн ороод, амийг нь дур зоргоороо хөнөөдөг байсан аж. Цамхагийн доор байрлах хонгилын өрөөндөө алсан хүмүүсийнхээ цогцос дээр янз бүрийн туршилт хийдэг байж.

Цагдаагийн ажилтнууд түүний мөрөөр мөшгиж эхлэхэд тэрээр цамхагаа галдан шатаагаад, өөрөө оргон зугтжээ. Шатсан цамхагаас нь ойролцоогоор 200-гаад хүний цогцосны үлдэгдэл олдсон юм. Энэ бол жихүүдэс хүргэм аймшигт түүх яах аргагүй мөн.

Холмсыг сүүлд нь барьж чадсан бөгөөд 1896 онд түүнийг дүүжилжээ.

ГУРАВ. ПИ ВИ ГЭСКИНС. 1960-1970-ААД ОН

Ойролцоогоор 100-гаад хохирогч.

Гэскинс сүүлд өөрийн дурьдатгалдаа, кобра /наж/ могой амьд хархыг хэрхэн залгиж байгааг харсан цагаас хойш анх удаа үхлийн талаар сонирхож эхэлсэн гэжээ.

Унжгар, сул дорой, өндөр Гэскинс хүүхэд насаа шоронд өнгөрөөсөн ба тэнд байхдаа бусад хоригдлуудын “секс хүүхэлдэй” байсан гэгддэг. Харин Гэскинс нэг удаа тухайн орон нутгийн нэгэн эрх мэдэлтэн түүнийг хүчиндэх гэж завдахад нь түүний амийг хороосноос хойш тэрбээр бэлгийн дарамт, боолчлолоос мултарч байсан удаатай.

1969 онд шоронгоос суллагдан эрх чөлөөтэй болсон даруйдаа л байнга аллага үйлдэх болсон байна. Тэрбээр эл хуль оргисон, хүнгүй зам дээгүүр машинтайгаа давхиж, зам зуураа аль тааралдсан, нүдэнд нь өртсөн хэнийг ч хамаагүй машинаар дайран алдаг байв.

Гэскинс хулгайлагдсан машины наймаа эрхлэн мөнгө олдог байв. Энэ ажилдаа тэрбээр нас залуу гэмт хэрэгтнүүдийг хөлслөн ажиллуулдаг байв.

Тэднээр машин хулгайлуулчихаад дараа нь тэдний амийг ч бас хөнөөдөг байсан гэнэ. 1982 онд Гэскинсийг бүх насаар нь хорих ял оноосон ч тухайн жил хоригдож байхдаа өөр нэг хоригдлын амийг хөнөөсөн тул цаазаар авахуулах ял авсан.

Тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг дурьдатгал бичихэд зориулсан ба нийт 200 гаруй аллага үйлдсэн /гэсэн ч цагдаагийн газар түүнд дөнгөж 100 аллага үйлдсэн гэх ял тулгаж чадсан/ гэж бичсэн байдаг.

Гэскинс өөрийн тэмдэглэлдээ, “Бурхан надад маш онцгой оюун ухаан заяасан ба хүний амь хөнөөхийг Бурхан л надад зөвшөөрсөн” гэж бичсэн байжээ. Үнэхээр л психопат буюу жинхэнэ сэтгэцийн өвчтөн хүн гэж түүнийг л хэлэх байх даа. Бурхан зөвшөөрөөд байх даа яах вэ дээ...

ДӨРӨВ. МАЙКЛ СВАНГО. 1970-1990-ЭЭД ОН

Ойролцоогоор 60-аад аллага.

Доктор Сванго гэгч алуурчин 10 жилийн дотор АНУ-ын муж улсууд болон Зимбабве улсад 60 гаруй хүнийг хордуулж амийг нь хороосон гэдгээрээ америкийн гэмт хэргийн ертөнцөд цуутай нэгэн. Хоч нэр нь “үхлийн эмч”.

Тэрбээр олон жилийн турш янз бүрийн эмнэлэгийн газарт ажиллаж, түүний өвчтөнүүд учир битүүлэг сонин сонин байдалтайгаар амиа алддаг байв.

Цагдаагийнхан түүний гэмт хэргийн мөрөөр орохоос өмнө Сванго нэг газраа удаан тогтож ажиллахгүй байнга л ажлаа сольдог байв. 1984 онд Сванготай хамт ажиллагчид түүнийг сэжиглэх болов. Учир нь, Сванго тэднийг өөрийн хийсэн хоолоороо дайлах болгонд нь биеийнх нь байдал өдөр ирэх тусам улам муудаж байгааг анзаарч эхэлцгээжээ. Хамт ажиллагчдынх нь нэг доктор Свангогийн кабинетаас сахарын холимог болон хүнцэлийн хүчил олсон ба үүний дагуу цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийсэн юм.

Гэрээс нь гар буу, савтай шингэн хор, түүнчлэн Сатан /чөтгөр шулам/-ы тухай ном, химийн болон биологийн зэвсэг хийх заавартай ном олдсон бөгөөд Свангог баривчлан шийтгэсэн юм.

Гэсэн ч, түүний хоронд хордсон хамт ажиллагчдын хэн нь ч аллагын хохирогч болоогүй тул Свангод дөнгөж тавхан жилийн хорих ял оноожээ. Тэрбээр 2,5 жилийн дараа шоронгоос суллагдаж, мөн л эмнэлгийн газруудад ажилласаар байв. Харин ажлаа байнга сольсон хэвээр байв. Нью-Йорк хотын эмнэлэгт доктор Свангогийн “ачаар” 140 гаруй өвчтөн цагаасаа өмнө нөгөө ертөнц рүү очсон гэгддэг. 

1993 онд цагдаагийнхан түүний мөрийг мөшгиж эхлэхэд доктор Сванго Зимбабве улс руу оргон зайлсан байна. Тэнд тэрээр тосгоны эмчээр ажиллаж, таван хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч тавуулаа нас барцгаасан тул тэндэхийн оршин суугчид түүнийг тосгоноосоо хөөж явуулсан байна.

Ингээд тэрбээр Юар улс руу шилжиж, түүний дараа Саудын Арабт ажиллах санал ирсэн байна. Саудын Араб руу явахын тулд бичиг баримт хэрэгтэй тул Америк руугаа буцаж ирсэн байна. Эцэст нь түүнийг нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан юм.

Шүүх, цагдаагийнханд түүний үйлдсэн хэргүүдэд тохирох ял шийтгэл оногдуулах хангалттай баримт нотолгоо байхгүйн улмаас хөнгөн ял оноосон юм. Учир нь, түүнийг өвчтөнүүдийнхээ үхэлд гэм буруутай гэх ул мөр, баримт нотолгоо хангалтгүй байсан юм. Сванго одоо хэр нь америкийн шоронд ял шийтгэлээ эдэлж байгаа ажээ.

(Эх сурвалж: Pravda.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-10 10:24

Х�##�тар хултар орчуулгатай ямар гээчийн утгагүй нийтлэл бэ.

Холбоотой мэдээ

Back to top button