ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Францчуудын дөрөвний нэг орчим нь архи хэтрүүлэн хэрэглэдэг

Францын Үндэсний Эрүүл Мэндийн Агентлаг /ҮЭМА/-аас гаргасан судалгаагаар францчуудын дөрөвний нэг орчим хувь нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг гэжээ.

Мягмар гараг /2021.11.09/-т нийтэлсэн мэдээллээс үзвэл, өнгөрсөн 2020 онд Францад 18-75 насны хүмүүсийн 23,7 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн аж. Энэ нь ҮЭМА болон францын Хавдар Судлалын Үндэсний Хүрээлэнтэй хамтран 2017 онд тогтоосон хэм хэмжээнээс хэтэрсэн хувь юм байна.

2017 онд Францын дээрх хоёр байгууллагын мэргэжилтнүүд зөвшөөрөгдөх хэмжээг тогтоож, зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид долоо хоногт 10 хундагаас илүүгүй, өдөрт хоёр шилээс илүүгүй дарс хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Харин долоо хоногийн хэд хэдэн өдөр архи уухгүй байхыг мөн зөвлөсөн байна.

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад архийг хэтрүүлэн хэрэглэх хандлага давамгай байдаг гэжээ. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн бараг тал хувь нь буюу 47 хувь нь  дээд боловсрол эзэмшсэн дипломгүй байгаа аж.

Судалгааг 2020 оны зургадугаар болон  долдугаар сард хийжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button