Нийгмийн

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнө жилийн мөн үетэй тэнцлээ

Монголбанкнаас мэдээлж буй валютын ханшаар ам.доллар 2,849.28 төгрөг байна. Энэ нь 2021 оны арван нэгдүгээр сарын 09-ний өдрийн хаалтын ханш юм. Харин өнгөрсөн жилийн өдийд буюу арван нэгдүгээр сарын 09-ний өдөр ам.долларын ханш 2,850.22 төгрөг байжээ. Үүнээс үзвэл төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнө жилийн мөн үеэс 0.9 төгрөгөөр чангарч, тэнцүү болсон байна.

Монгол банк ам.долларын ханшийг 2020 оны арван нэгдүгээр сараас хойш тогтмол 2850 орчим төгрөгт барьсаар байна. Энэ нь нэг талаараа Монгол улсаас ам.доллараар хийх гүйлгээ багасах, тухайн дэвсгэртээр үйлчилгээ авч, аялал зугаалга цар тахлаас үүдэн багассантай шууд холбоотой юм.

Харин бусад валютын хувьд:

  • Евро- 3,304.03
  • Юань- 445.51
  • Вон- 2.42
  • Рубль- 39.98
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button