Нийгмийн

“Витамин ₮” урамшуулалт аяны супер азтан автомашинаа гардан авлаа

Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ. Тэгвэл Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох зорилготой “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж эхлээд байна. Энэ удаад Голомт банкны зүгээс нийт 102 азтай харилцагчийг тодруулахаар төлөвлөсөн юм.

Харин 2021.11.06-ны өдөр энэхүү аяны супер хонжворын эзнийг Боловсрол сувгаар шууд дамжуулан тодруулсан ба азтаны шагнал болох “Nissan–Leaf” цахилгаан автомашиныг гардуулан өглөө. Супер азтан О.Балжинням нь УБТЗ-д ажилладаг ба гэр бүлийн хүрээнд хуримтлалыг зуршил болгож чадсан нэгэн юм. Бид азтантай уулзаж, түүнтэй хэдэн хором ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.

О.Балжинням: Хуримтлалынхаа ачаар ийм сайхан автомашинтай болсондоо маш их баяртай байна

Супер хонжворын эзэн болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Азтан болсноо мэдээгүй байхад гэнэтийн, сайхан үйл явдал тохиолоо. Маш их баяртай байна. Манай гэр бүлийн хувьд том бэлэг болж байна.

Анх “Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?

Анх 2 сарын өмнө хадгаламж нээлгэж, байрныхаа мөнгийг хадгалж байсан юм. Тэр үед урамшуулалт аянд оролцох эрх үүсэж байгаа гэж хэлж байсан. Гэхдээ үнэхээр азтан болно гэж төсөөлсөнгүй ээ.

Хуримтлуулах зуршлыг тань урамшуулсан байна шүү дээ. Хуримтлал үүсгээд удаж байна уу?

Би Голомт банктай харилцаад 20-иод жил болж байна. Энэ удаа шинээр хадгаламж нээлгээд байрныхаа мөнгийг хийсэн ч хуримтлал бол эртнээс үүсгэж эхэлсэн. Хүүхдүүдийнхээ нэр дээр ч тус бүр хадгаламжтай. Манай гэр бүл ч анхны машин, байраа хуримтлалаараа худалдан авч байсан түүхтэй. 

Хуримтлалыг зуршил болгож чадсан хүний хувьд хуримтлалын давуу талыг юу гэж хардаг вэ?

Хуримтлалтай хүн ямар нэг гэнэтийн асуудал гарахад санхүүгийн эрсдэлгүй даван туулах боломжтой байдаг. Хуримтлуулж байгаад амьдралдаа шаардлагатай том зүйлээ худалдан авна, чухал зорилгоо биелүүлнэ, дээрээс нь хүүгээ нэмж авна гээд давуу тал ихтэй. Гэр бүл болон хүүхдийн маань хувьд ирээдүйн санхүүгийн баталгаа гэсэн үг шүү дээ. Хуримтлалынхаа ачаар ийм сайхан автомашинтай болсондоо маш их баяртай байна.

Таны хувьд хуримтлуулж сурсан өөрийн гэсэн арга бий юу?

Манай гэр бүлийн хувьд анх нэг хүний цалингаа сарын хэрэгцээндээ зарцуулаад, нөгөө хүний цалингаа хадгаламждаа хийдэг байлаа. Хүүхдүүдийнхээ төлөө гээд тэгж хадгалдаг байсан нь хуримтлуулж сурахад их нөлөө үзүүлсэн гэж боддог.

Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

Цаг үе ороо бусгай ийм үед хүн бүр хуримтлалтай, хадгаламжтай байх хэрэгтэй гэж би боддог. Ийм зөв зүйлийг уриалж, дээрээс нь урамшуулж, том бэлгээр шагнаж буй “Витамин ₮” урамшуулалт аян болон үүнийг зохион байгуулж буй Голомт банкны хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байна.

Супер шагналын эзэн болсон азтай харилцагч танд дахин баяр хүргэе. Цаашдаа ч бас хуримтлуулж, санхүүгийн дархлаатай иргэн байгаараа гэж хүсье.

Маш их баярлалаа. “Витамин ₮” аян бол үнэнч, шударгаар азтанаа тодруулж, олон хүнийг баярлуулдаг юм байна. Энэхүү аянд оролцож буй бусад хүмүүст ч бас амжилт хүсье. Та бүхэн ч бас дараагийн автомашины эзэн болох боломжтой шүү. Та бүхнийг ч бас аз ивээх болно оо гэж хэлмээр байна.

Нэмж дурдахад “Витамин ₮” урамшуулалт аяны үргэлжлэх хугацаанд супер хонжворын 2 азтаныг тодруулах юм. Бид сүүлийн супер азтаныг тодруулах тохирлын арга хэмжээг ирэх оны 1-р сард Боловсрол сувгаар шууд дамжуулан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаар дэмждэгийн нэгэн адилаар харилцагч та ч бас “Витамин ₮” аянд оролцож санхүүгийн дархлаатай болох хөдөлгөөнд нэгдээрэй. Хэрэв та Голомт банкнаас гаргадаг хугацаатай хадгаламжуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button