УРЛАГ

Х.Мүракамийн зохиолоос сэдэвлэсэн “Drive my car” УСК-ны трейлер цацагдлаа

Японы алдартай зохиолч Харүки Мүракамийн “Drive my car” богино өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны киноны трейлерийг цацсан байна. Мүраками уг өгүүллэгээ 2013 онд хэвлүүлж байжээ.

Харин уран сайхны кино нь долдугаар сард Япондоо нээлтээ хийсэн байна. Тэгвэл АНУ-д арваннэгдүгээр сарын 20-нд олны хүртээл болохоор төлөвлөөд байгаа аж.

Харүки Мүракамийн зохиолууд кино болсон нь цөөнгүй. Гэвч шидэт реализм урсгалаар голдуу бичдэг түүний зохиолын өвөрмөц ертөнцийг уран сайхны киногоор илэрхийлэхэд амаргүй гэдэгт олон хүн санал нэгддэг билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button