Нийгмийн

З.Мэндсайхан: Дөрвөн боомтоор хүнсний сав, баглаа боодол оруулж ирэх боломж бүрдлээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг сайд нар танилцуулж байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хүнсий нийлүүлэлт шийдвэрлэх ажлын хэсгээс зохион байгууллатын ажлууд зохион байгууллаа.

-НӨӨЦИЙН МАХ БҮРДҮҮЛЭХ 100 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГООД ДУУСАЖ БАЙНА-

Засгийн газраас 100 тэрбумын өртөгтэй гурван хувийн хүүтэй арилжааны банкны зээлийг өвөл болон ирэх хаврын махны нөөц бэлдэх зорилгоор гаргасан. Арилжааны  банкууд дээр 81 тэрбум төгрөг судлаад мах бэлтгэх аж ахуй нэгжүүд ажиллаж эхэлсэн. 10.8 мянган тонн мах нийлүүлнэ. Үлдсэн 19 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг судалж байна. Удахгүй шийднэ.

-ХААДС-Г КОРПОРАЦИ БОЛГОНО-

Үүнээс гадна ХААДС-г корпораци болгож, зах зээлийнх нь зарчмаар ирэх оны төв суурин газрын махны хэрэглээг тогтвортой байлгах зорилгоор мах бэлтгэх шийдвэр гаргасан. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ХААДС-г төрийн өмчт компани болгох бэлтгэл хангаж байна. Энэ газар цаашид мах бэлтгээд явна.

-ӨВЛИЙН ИДЭШ ЗАРАХ 31 ЦЭГ АЖИЛЛУУЛНА-

Өвлийн идэштэй холбоотой 31 цэгийг бий болгоно. Улаанбатар хотод долоон тогтмол байршилд стандартын шаардлага хангасан махны цэгүүд ажиллуулна. 1000 машины зогсоол, төв цэнгэлдэх хүрээлэнд өвлийн идэшний үеэр аймгуудаас орж ирсэн махны задгай худалдааг зохион байгуулна. Аймгуудаас орж ирэх махны нийлүүлэлтийг дээрх долоон зах дээр хувааж өгсөн. Аль болох дундын нугалаагүйгээр шууд дээрх захуудад авч ирж зарахаар зохион байгуулалт хийж байна.

-ДӨРВӨН БООМТООР САВ, БАГЛАА БООДОЛ ОРУУЛЖ ИРЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ-

Энэ сард цагаан будаа 89 вагон, элсэн чихэр 70 вагон импортоор авахаар захиалга өгсөн. Одоогоор 16 вагоныг авсан. Одоо 37 вагон ачиж байна. Үлдсэн 106 вагоныг энэ сардаа багтааж авна. Цаашид ачаа тээврийг төмөр замаар авах үйл ажиллагааг эхлүүллээ. Илгээгч орнуудтай энэ ажлыг тогтворжуулах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байна.

Засгийн газраас Замын-Үүдээс гадна хоёр боомтоор сав баглаа боодол импортлох чиглэл өгсөн. Тиймээс Гашууншухайт, Ханги, бичигт боомтод Мэргэжлийн хяналтын хүнсний лаборатори байгууллаа. Энэ гурван боомтоор дамжуулж аж ахуй нэгжүүд хүнсний бүтээгдэхүүн болон сав баглаа боодлоо оруулж ирэх боломжийг бүрдүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button