ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Дэлхий даяар “COVID-19”-ийн халдварын тохиолдол 251.4 саяас давав

Өнөөдөр /2021.11.11/ өглөө Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 251,407,386 болж нэмэгдлээ гэж АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургууль мэдээлэв.

Дэлхий дахинд “COVID-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,072,104 хүн нас баржээ.

“COVID-19”-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн улс орнуудад АНУ, Энэтхэг, Бразил орсон хэвээр байна.

Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлж байгаа бөгөөд 46,798,031 хүн “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Америкт нас барсан хүний ​​тоо 758,916 болжээ.

Халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт Энэтхэг орж, “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 34,388,579 болж, тус улсад вирусийн халдварын улмаас нас барсан хүний ​​тоо 461,849 болж нэмэгджээ.

Коронавирусийн тархалтаар дэлхийд гуравдугаарт Бразил орж байгаа бөгөөд тахлын үеэр 21,909,298 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 610,036 хүн нас баржээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр мэргэшсэн “WorldMeter” сайтын мэдээлснээр, пүрэв гарагийн өглөөний байдлаар Дэлхийн нэг сая хүн амд ногдох нас баралтын түвшин 652,8 байгаа аж.

АНУ-д 1 сая хүн амд 2,338, Энэтхэгт 331, Бразилд 2843 хүн нас баржээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button