ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

БИЧЛЭГ: “Subaru” компани анхны цахилгаан автомашинаа танилцууллаа

Японы автомашин үйлдвэрлэгч “Сүбарү” /Subaru/ компани өнөөдөр онлайн танилцуулгын үеэр “Тоёота” /Toyota/ компанитай хамтран бүтээсэн анхны цахилгаан хөдөлгүүрт жижиг оврын “Solterra” гэх жийп машины загварыг танилцуулав.

Уг автомашин нь 2021 оны эхээр танилцуулж байсан “Toyota bZ4X” жижиг оврын жийп машины “ихэр” гэгдэж байна. Тэдгээр автомашинуудыг сүүлийн хэдэн жилийн турш хөгжүүлж ирсэн нэг загварт суурилан бүтээсэн аж.

“Subaru”-гийн шинэ загварын автомашин нь дөрвөн дугуйгаар хөтлөх шинэ системээр тоноглогджээ. Нэг удаагийн цэнэглэлтээр 460 орчим км замыг туулах хүчин чадалтай юм байна.

“Solterra” загварыг Дэлхийн зах зээлд 2022 оны дунд үеэс гаргахаар төлөвлөжээ. “Subaru” компани шинэ загварын жийп машины үнийг одоогоор зарлаагүй байгаа юм

Шинэ автомашиныг арваннэгдүгээр сард АНУ-ын Лос-Анжелест зохион байгуулах автомашины үзэсгэлэнгийн үеэр танилцуулах аж.

Машины сурталчилгааны бичлэгийг эндээс үзнэ үү.

“Toyota”, “Subaru” компани цаашид цахилгаан автомашины үйлдвэрлэлд хамтран ажиллахаар болсон гэдгээ 2019 онд мэдэгдэж байсан юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button