УЛС ТӨР

Ж.Батзандан: Ц.Амгаланбаатарт 500 саяыг өгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгүүлсэн

УИХ гишүүн Л.Болд: “Зарчмын таван гол чиглэлийн асуудлаар УИХ дээр зөвшилцөх механизмаар үргэлжлүүлэн ажлын хэсэгт “Шинэ” намын дарга Ж.Батзандан гишүүн бид оролцон ажиллаж байна. Улс төрийн намын хувьд шударга иргэдийн нэгдсэн эвслээс иргэдийн байр суурийг илэрхийлэхийг зорьж байгаа. Ард иргэдийн эрх ашиг, улс түмнийхээ төлөө, монголынхоо төлөө өргөн олны хөдөлгөөн дээр суурилж бий болсон улс төрийн байгууллагын хувьд бидний гаргаж байгаа шийдвэр болгон ард иргэдийн санал дээр тулдгуурлана гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу өнөөдөр үндсэн хуулийн хэлэлцэх өдөр тулгамдаж байгаа гол асуудлуудын ард иргэдээс санал асуух үйл явцыг эрчимтэй өрнүүлж байна.

Нийт 6467 хүнээс санал аваад байна. Нэгдүгээрт баялагийн асуудлаар утсаар санал өгсөн иргэдийн 87 хувь, сошиалаар санал өгсөн иргэдийн 85 хувь нь “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-ийн өөрөөр хэлбэл стратегийн ордуудын 51-ээс дээш хувийг ард иргэддээ шууд өмчлүүлэх, үр ашгийг шууд хүртээх хэлбэрийг дэмжсэн.

Хоёрдугаар парламентийн үүрэг болон гишүүдийн тоо бүрэн эрхийн хугацааны талаар нийгэмд нэлээн том маргаан өрнөж байгаа. Их хурлын түвшинд ч гэсэн гол хэлэлцэх сэдэв, анхаарал татаж байгаа асуудал болоод байна. Энэ асуудлаар бүх хэлбэрээр ард иргэдээс санал авахад УИХ гишүүдийн тоонд өөрчлөлт хийх хэрэггүй гэсэн иргэдийн тоо 81 хувь байна. 99 гишүүнтэй байхыг иргэдийн 9,8 хувь нь дэмжсэн бол 108 гишүүнтэй таван жилээр байх тогтолцоог иргэдийн 8,8 хувь нь дэмжжээ. Байгалийн баялагийн 51 хувийг ард түмэнд эзэмшүүлэхийн төлөө эцсээ хүртэл явна. Үүнийг зөвшөөрөхгүй бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөх бололцоо байхгүй. Өнөөдөр сонгуулийн тогтолцооны асуудлаар санал асуулга эхлүүлж байгаа. Төрийн дээд байгууллага УИХ-ын гишүүдийг сонгохдоо хүн сонгох уу, нам сонгох уу гэдэг дээр саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.

500 САЯ ТӨГРӨГ ӨГЧ ГАДААДАД ГАРГАЖ АМЬДРУУЛНА ГЭЖ АМЛАСАН. ИЙМ УЧРААС БИ Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ ХОЁРЫГ ГҮТГЭСЭН

УИХ гишүүн Ж.Батзандан: “Шударга иргэдийн нэгдсэн эвслийг Монгол Улсын 68 мянган эх оронч шударга иргэд дэмжиж байгуулсан. МАНАН дэглэмийн эсрэг зохион байгуулалтад орсон, шударга иргэд, эх орончдын улс төрийн хүчин болж байна. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хог хаягдлыг монгол улсад хадгалах булшлахыг хориглосон гэж тухайн үед ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж мэдэгдэж байсан. Харамсалтай нь 2011 онд гаргасан Ерөнхийлөгчийн зарлиг дээр цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглосон нэг ч заалт алга. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж гуай тухайн үед зарлиг гаргахдаа сонгуулийн, ард түмний эсэргүүцлийг намжаах зорилгоор ийм худал хуурамч зарлиг гаргасан байна. Цөмийн хог хаягдлыг булшлахгүй мэтээр монголчуудад хуурамч мэдээлэл өгсөн. УИХ-аар хууль гаргаж болиулах гэж байсныг ийм хуурамч зарлиг гаргаж зогсоосон байгааг бид харж байна. Ийм учраас үндсэн хуульд цөмийн хаягдлыг монгол улсын нутгаар оруулах, булшлахыг хориглох зүйл заалт оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын дарга, ажлын хэсэгт албан ёсоор хандаж байгаагаа дуулгая.

Монгол Улсын хуулиар шүүх аливаа шийдвэр гаргасан бол уг шийдвэрээ 14 хоногийн дотор баталгаажуулж, холбогдогч этгээдүүдэд хүргүүлдэг. Б.Хурц нарт холбогдох хэргийн 14 хоног өнөөдрөөр дуусгавар болж байна. С.Зориг агсны амь насыг 16 настайдаа хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг. Төрийн гурван өндөрлөг болон гишүүдэд захидал ирүүлсэн. Тэр захидлаа дахин нотолж бидэнд ирүүллээ. Ц.Амгаланбаатар төрийн гурван өндөрлөгт бичсэн захидалдаа “Эрүүдэн шүүсэн хүмүүс надад 500 сая төгрөг өгч гадаадад гаргаж амьдруулна гэж амласан. Ийм учраас би Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөгөө ч өгсөнгүй намайг гадагшаа ч гаргасангүй. Ахиж би гүтгэж чадахгүй” гэдэг асуудлаа дахин нотолж, УИХ-ын гишүүдэд хандсан байна. 14 хоног нь дууссан учраас прокурор ажлаа хийх ёстой гэсэн байр суурин дээр байна” гэв

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-09-02 15:56

ХҮМҮҮСИЙН ОЙ ОХОРХОН ЮМ ! НИЛЭЭН ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ НЯМДОРЖ ЭЭЛЖИТ САЙДААР ТОДРОХДОО 500 САЯЫГ ОЛОН НИЙТЭД АМЛАН ЗАРЛАСАН !

зочин
зочин
2019-09-02 15:58

Ц.Нямдорж , Ж.Батзандан , Л.Болд нар зэрэгцэж зогсч байгаад С.Зоригийн �##�лагын ЗАХИАЛАГЧДЫГ зарлах ёстой!

Р
Р
2019-09-03 04:11

90-ээд онд Дэнжийн мянгын хар зах дээр ийм хоёр нөхөр юу ч мэдэгдэхгүй б�##�ай дуу дуулж хүмүүсийг хөгжөөдөг байсан . Энэ хоёрыг хархаар тэр хоёр санагдаад байна.

Zochin
Zochin
2019-09-03 09:22

Батзандан Болд 2 зэрэгцэж зогсчоол шаага�##� байхын шаага�##� байхын ямар ч баримтгүй тэр надаа тэгж хэлсэн энэ надаа ингэж хэлсэн Шинэ нам биш Шаана нам л болж байна доо

Иргэн
Иргэн
2019-09-04 11:43

Ядаргаатайн

Зочин
Зочин
2019-09-07 20:55

Яадаргаатай юм бэ тэгээд яг хэн тэгж хэлснийг бэрэээр нь хэлж болдгүй юм уу . Хэлээч

Холбоотой мэдээ

Back to top button