НИЙГЭМ

Б.Баатархүү: Ямар замыг хэсэгчлэн хаахыг 96.3 радиогоор мэдээлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалт хийх талаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна.

Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг бол ташаа мэдээлэл. Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хаана.

Аливаа улсад өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчлан ирэхэд аюулгүй байдлыг нь тухайн улсын цагдаагийн байгууллага хангадаг. Тиймээс энэхүү үүргээ гүйцэтгэхийн хамт иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй, удаан хугацаанд зам хаахгүйгээр зохицуулалт хийнэ. Өнөөдөр ажлын цагаар замын хөдөлгөөн хаахгүй. Орой ажлын цаг дууссаны дараа зочин төлөөлөгч ирнэ. Энэ үеэр аль болох түргэн шуурхай, ажиллаж та бүхэнд мэдэгдэх болно.

Ямар замыг хэсэгчлэн хаахыг 96.3 радиогоор тухай бүрд нь мэдээлэл өгнө. Мөн явган зорчигчид болон жолооч нар маань Цагдаагийн алба хаагчдын шаардлагыг хүлээж авч, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button