Нийгмийн

Уушгины өвчлөлийн зардлын 70-100 хувийг ЭМДС хариуцаж байна

Өнөөдөр "Уушгины үрэвсэлтэй тэмцэх өдөр" тохиож байна.  Уушгины үрэвсэл буюу хатгалгаа дэлхий дахинд тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болдог. Манай улсын хувьд ч 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг хатгалгаа эзэлсээр байгаа.

Иймээс иргэдийн хүүхэд асран хамгаалах эерэг мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, сөрөг зан үйл, хандлагыг аажмаар өөрчлөх, урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн эмгэг тухайлбал уушгины хатгалгаа, суулгалт, осол гэмтэл, нярайн эмгэгээс шалтгаалсан өвчлөл эндэгдлийг бууруулахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор эл өдрийг "Уушгины үрэвсэлтэй тэмцэх өдөр" болгон зарласан түүхтэй.

Эрүүл мэндийн даатгалын сангаас уушгины өвчлөлийн тусламж, үйлчилгээний зардлын 70-100 хувийг хариуцаж даатгуулагч-иргэдийн эрүүл мэнд, амь насыг санхүүгийн эрсдэлгүйгээр хамгаалах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x