ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМУРЛАГшуурхай мэдээЭнтертайнмент

“Хүн шоргоолж”-ийн Пол Радд дэлхийн хамгийн тачаангуй эрээр шалгарав

Америкийн долоо хоног тутмын алдарт “People” /Хүмүүс/ сэтгүүлээс 2021 оны хамгийн тачаангуй эрээр “Ant-Man” буюу “Хүн шоргоолж” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Пол Радд /Paul Rudd/-ыг нэрлэжээ.

Өдгөө 52 настай жүжигчин өөрийг нь ийм цол хэргэм олгосонтой санал нэгдэхгүй байгаа аж. Учир нь энэ нь түүний хувьд “давуу тал” биш гэжээ.

Пол Раддын хэлснээр, дэлхий дээр энэ “цол”-ыг авах ёстой өч төчнөөн хүмүүс зөндөө байгаа гэв. Гэвч, тэрбээр хамгийн тачаангуй гэсэн алдрыг аль болохыг хадгалахын төлөө бүх хүчин чармайлтаа гаргана гэдгээ амлав.

Хэдийгээр Дэлхийд танигдсан супер од болсон ч гэлээ 18 жил ханилсан хань 53 настай эхнэр Жули Йэгер болон үр хүүхдүүд болох Жек, Дарби нарын хамт гэртээ хамт байх нь л түүний хувьд хамгийн их аз жаргалтай байдаг гэлээ.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button