ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Ши Жиньпин, Жо Байден нарын онлайн уулзалтын тов тодорхой болов

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжингийн цагаар ирэх долоо хоногийн мягмар гараг /2021.11.16/-т болох уулзалтын талаар АНУ-тай тохиролцоонд хүрснийг Хятадын ГХЯ баталлаа.

“Хятад, Америкийн хэлэлцээрийн дагуу Ши Жиньпин дарга Бээжингийн цагаар арваннэгдүгээр сарын 16-ны өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай онлайнаар уулзаж, Хятад, Америкийн харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцоно” гэж БНХАУ-ын ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлжээ.

Өмнө нь, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки хэлэхдээ, “АНУ, БНХАУ-ын удирдагчдын уулзалтыг арваннэгдүгээр сарын 15-ны орой Вашингтоны цагаар хийхээр товлосон гэж мэдэгдэж байсан.

Түүний хэлснээр, талууд АНУ, БНХАУ-ын хооронд өрсөлдөөнт байдал үүссэн нөхцөлд хэрхэн хариуцлагатай ажиллах, мөн “хоёр гүрний ашиг сонирхол давхцаж байгаа” тохиолдолд хэрхэн зохицон ажиллах талаар ярилцах ажээ.

Бээжин, Вашингтоны цагийн зөрүү 13 цаг гэдгийг эх сурвалж онцолжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button