Сурталчилгаа

"Тэд насаараа идээд барахгүй хөрөнгө өвлөсөн ч гэрийг минь булаахаар улайрсаар байна”

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

МУИС-ийн багш Д.Янжинхорлоо хуулийн цоорхойгоор бусдын хөрөнгийг булаалаа, луйвар хийлээ” нэртэй нийтлэл Монголын дийлэнх сайт, сошиал сувгаар зохион байгуулалттай цацагдаж, эгэл жирийн багш эмэгтэй, түүний үрс нийгмийн дайралтад өртөөд байна. Энэ ужиг хэрэг эцэсдээ хүний алтан амийг авч одлоо.

Гэр бүлийн хамааралтай хүмүүсийн эд хөрөнгийн маргаан хонгилын хэрэг болсон нь…

Нэрт архетиктор, Нийслэлийн “Зураг төслийн хүрээлэн” нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот, улсын үйлдвэрийн газрын дарга талийгаач Самбуугийн Цахиурын үүсгэн байгуулсан компани, бүтээн байгуулсан барилга өв хөрөнгөөс үүдэлтэй, дүү Самбуугийн Чулуунбаатар, Самбуугийн Оюунцэцэг нар ахынхаа гэнэтийн үхлээр хөрөнгийг нь завшиж бэр эгчийгээ, гурван хүүхэдтэй нь дээрэлхэж, ач нарынхаа өвлөх эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэр бүлийн хөрөнгийн маргаан прокурор дээр таван жил гацаж байна. Монгол Улсын хууль тогтоомжоор цагаан дээр хараар бичсэнээр, аавынхаа эд хөрөнгийг хүүхдүүд өвлөжээ. Гэтэл авга ах, авга эгч нарт нь таалагдсангүй.

Хөрөнгийн маргааныг хоёр дүү овжин ашиглаж эрүүгийн гэмт хэрэг, нотариат, прокурорын шатанд үүссэн МАФИ нэрээр хар пи-ар хийж, бэр эгчээ “бусдын хөрөнгийг хулгайлсан, луйвардсан” нэрээр цоллож, өв хөрөнгийн маргааныг займчуулсаар өнөөдрийг хүрчээ. Түүнчлэн энэ ужиг хэрэг хамаатан садны хүүхдүүдийн дундах хэрүүл, шахалт дарамт болон хувирч, өсвөр насны хүүхдүүд сэтгэл санааны дарамтад гашуун өдөр хоногийг туулж байна.

Талийгаач С.Цахиур 1992 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж, хөрөнгө чинээтэй болсон хүн, Өөрийн үүсгэн байгуулсан “Нийслэл Орд” ХХК-даа дүү С.Чулуунбаатарыг оюутны ширээнээс нь захиралд томилж, амьдрал ахуйг нь өөд татаж явсан. Энэ шийдвэр гэргий, гурван хүүхдэд нь гай болно чинээ яаж санах вэ. С.Чулуунбаатар С.Оюунцэцэг нар ахынхаа компани, газар болон барилга байгууламжийг бүхэлд нь авч чадсан. Одоо тэд ахынхаа орон гэрийг эхнэр хүүхдүүдээс нь булаан авахаар шунаж байна.

Энэ асуудлаар Иргэн Дамбадаржаагийн Янжинхорлоотой ярилцлаа.

-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Таныг “Бусдын үл хөдлөх хөрөнгийг хууль бус хуурамч гарын үсэг бүрдүүлж дээрэмдсэн, прокурорын шинэ сүлжээний толгойлогч, хонгилын гэмт хэрэгтэн” гэж бичих боллоо. Мөн энэ хэрэг таны ойрын хамаатан садны хооронд үүссэн өс хонзон мэтээр нийгмийн сүлжээнд бичсэн байсан. Энэ талаар тайлбар өгөөч?

– Танд баярлалаа. Надад үнэндээ хатуу он жилүүд хөвөрч байна. Энэ өв хөрөнгөтэй холбоотой хамаатан садны хэрүүл уруул дарамтаас болж би болон манай гэр бүл маш их сэтгэлийн хүнд ачаатай амьдарч байна. Бүтэн таван жил шүүх прокурор хэсч, биеийн болон сэтгэл санааны шахалт дарамтыг туулж байна. Сайтуудад байгаа нийтлэлд хууль шүүхийн байгууллага надад үйлчлээд, би мафи толгойлж, өөрийн талд бүхнийг шийдээд, бусдын хөрөнгийг булаасан мэтээр цоллож, нэр хүнд маань унаад байна. Надад үйлчилдэг хууль шүүх байсан бол би ингэж шар махтайгаа хатаж явахгүй биз ээ.

Хуульд найдаж салбартаа итгэж, үнэн зөвийг нь олох гээд явж байна. Д.Янжинхорлоогийн хонгилын гэмт хэрэг, прокурорын сүлжээ гэгдээд буй асуудал нь үнэн хэрэгтээ зохиомол үлгэр. Хадам дүү нар намайг гурван хүүхэдтэй минь төрсөн гэрээс нь гудамжинд хөөж гаргах гэсэн сонирхлоо биелүүлэх гэж хүний санаанд багтамгүй зүйлс хийж байгаа. Бусдын хөрөнгө булаачихлаа гээд байгаа нь миний нөхөр талийгаач С.Цахиурын нэр дээрх, бидний 17 жил амьдарсан гал голомт маань юм. Нөхөр минь нас барсны дараа хууль ёсны дагуу хүүхдүүд болон надад өвлөгдөн ирсэн. Өвлүүлэх үйл ажиллагаанд миний оролцоо огт байгаагүй.

– Яагаад дүү нар нь ахынхаа нэр дээр байгаа хөрөнгийг ар гэрт нь өвлүүлэхийг хүсэхгүй байна вэ?

– Миний хань 1985-1991 онд тухайн үед ЗХУ-д Архитектурын дээд сургууль төгссөн. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн, маш гоё зурдаг хүн байсан. Ажилласан салбартаа нэр хүндтэй, нямбай, жинхэнэ удирдагч байсан юм. Бүтээн бий болгосон зүйл арвин хүн. Айлын том хүү. Хань маань анхлан 1992 онд хувиараа эрхлэх аж ахуй байгуулж уйгагүй ажилласан. Дүү нарынх нь одоо булаацалдаад байгаа барилгын газар олголтоос эхлээд ерөнхий төлөвлөлт, зориулалт, санхүү зэрэг бүхий л зүйлийг нь босгосон. Хүүхдийн 100-д байрлахзургаандавхар барилгынзургаандавхарт байдаг нь манай гэр юм. Үүнээс гадна хоёр барилга байдаг нь мөн төлөвлөлт, хөрөнгө эх үүсвэр нь миний нөхрийнх. Гэвч бүгд дүү нарынх болжээ. Одоо ахынхаа гал голомт, үр хүүхдэдээ хуулийн дагуу үлдээсэн гэр орон руу цадахаа мэдэхгүй дайрч байна. Нөхөр маань ЗХУ-д суралцаж байх үед ганзагын наймаа хийж компанийнхаа хөрөнгийг бий болгосон. Компани байгуулж улмаар хоёр дүүгээ оюутны ширээнээс нь шууд захиралд залчихсан хүн нь миний хань өөрөө л дөө. Нөхрийн найз нөхөд гээд бүгд мэднэ ээ. Дүү нараа чирч бүгдийн хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгө хуйтай болгож өөд татсан хүн гэдгийг хэн ч хэлнэ. Тэдний шунал нь хэтийдсэн увайгүй үйлдэл дуусахгүй байгаа. Би нөхрийнхөө компанийн 50 хувийг хүсээгүй, энэ хэл амны бай болсон барилгынзургаан давхарт байх 17 жил амьдарсан орон гэрээ л алдмааргүй байна. Гурван хүүхдээ бодож тэмцэж байна. Би нугарч хугармаагүй байна. Тэмцмээр байна.

– Танай нөхөр дүү нартайгаа ямар харилцаатай байсан бэ. Өвчтэй байхдаа дүү нартайгаа уулзаж амжсан уу. Өөрийнхөө хөрөнгөө өвлүүлэх асуудлаа ярьж байв уу? Цаашдаа энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

– Ах нь юу гэнэ түүнийг хийдэг. Үг дуугүй л энгийн л харилцаатай байсан. Миний хань мөнгө хатуу, газар олголт хүнд хэцүү цагт толгойгоороо бүхнийг бүтээж ирсэн хүн. Хоёр дүүгээ идэж барахгүй их хөрөнгөтэй болгосон. Тэр их ачийг тэд мартсан. Би нөхрөө маш удаан асарсан. Тэр үед дүү нараас нь хүний урамд нэг нь ирээд асарч байгаагүй ээ. Ах дээрээ ирэхээр хөрөнгө мөнгөний талаар дурдах вий гэж айж, хоёрминут ч болохгүй, харчхаад л гарчихдаг байсан. Ахыгаа өнгөрөхийг хоног тоолон хүлээсэн тийм л хүн чанаргүй хүмүүс. Тухайн үед энэ барилгаа хүүхдүүддээ үлдээж байгаагаа дүү нараа зогсоогоод хэлж байсан. “Би та хоёрт өөр хоёр ч үйлчилгээний төв өгсөн” гэдгээ хэлж байсан. Гэсэн ч ахынхаа сүүлийн хүслийг биелүүлээгүй, иймдээ тулаад явж байна. Хуулийн дагуу үр хүүхдэд нь үлдэх зүйлд ингэж шунаж байгаа нь дэндүү хүний ёсгүй,ачлалгүйүйлдэл. Ахыгаа ямар ч оролцоогүй хүн, хөрөнгөө өвлүүлэхдээ комд орж эрүүл саруул ухаангүй байсан гэж ярьдаг. Гэвч нөхөр маань миний оролцоогүй нотариатын үйлчилгээгээр гэр бүлдээ өөрийнхөө нэр дээрх хөрөнгөө гарын үсгээ зурж өвлүүлсэн.

Энэ маргаанд Нөхөртэй минь олон жил компанийн гэрээ хэлцэл үйлчилгээ авдаг байсан Р.Онончимэг гэж нотариатч эмэгтэйг хуулийн дагуу ажлаа хийсний төлөө гүтгэж, биднийг таньдаг учраас хуурамч гэрээ хийсэн мэтээр харлуулсан. Энэ ах дүүсийн хөрөнгийн маргаанаас болж нэр төр нь гутаагдсан.

Дүү нар нь ахынхаа ажиллаж байсан албан тушаал, хийсэн бүтээснийг баллуурдаж, ахыгаа гүтгэж доромжилсон мэдээлэл нийтлээд эхэлсэн. Би гарсан нийтлэлүүдийг цуглуулж шалгуулж үнэн мөнөөр нь шийдүүлнэ. Түүнчлэн надаас болж гэм зэмгүй ажлаа хийсэн олон төрийн албан хаагчид гүтгүүлж хохирсон. Нөхрийн дүү нар 10 гаруй өмгөөлөгчтэй, гэтэл би өөрийгөө өмгөөлж хуульд итгэж энэ таван жилийг барж явна. Ээж маань өвдөх өвчингүй хүн байсан бидний энэ дарамттай, зовлонт амьдралаас болж бурхан боллоо. Уг нь энэ хэрэг шүүхээр явах ёстой. Гэтэл цагдаа прокуророор яваад гацчихдаг. Шүүхээр явбал нотариатч гэрчийн үүргээ биелүүлж оролцоно. Үүнээс л тэд айж ийм балмад зүйл хийдэг юм.

Үнэн гэж байдаг бол би үүнд цэг тавина, Үр хүүхдийнхээ төлөө аавынх нь бий болгосон бүхнээс үр жимсийг нь хүртэх эрхтэй нь Цахиурын Энхсайхан, Цахиурын Үйлссайхан, Цахиурын Цэлмүүнсайхан гэж гурван үр бий. Ачлалтай сайхан ахынхаа хайр, буяныг даахгүй яваа дүү нар ичих өдөр ирнэ гэдэгт итгэж байгаа.

Хэвлэлд нийтлэж буй худал хуурмаг мэдээллийн эзэд хуулийн дагуу хариуцлага хүлээж эхэлж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ard
Ard
2021-11-14 14:01

Aa laa laa.Hunii uner bn uu.Deer chini tenger gej bii dee.Beree taivan orhiochee .Huuhduud n bhad yuund iim novshiin zan garganaa.

Зочин
Зочин
2021-11-14 14:15

1990 оноос хойш хүний эрхээр нүүрээ будсан ардчилсан монголчууд ийм шун�##�ын бузар шулам мангас болж хувирсан юм.

uu
uu
2021-11-14 14:15

aa medku. Geenedee goonodoo bdg bh. Zuv zgr bsn hunees bylaah gehgu l bhdaa hu

Зочин
Зочин
2021-11-14 15:20

Буруу аргаар олсон буян болохгүй хөрөнгө байж дээ

Шудрага ёс
Шудрага ёс
2021-11-14 15:31

Арай л дэндүү юм аа. Хүний ач гавъяаг мартаж үлдсэн хань ижил үр хүүхдүүдээс нь өмч хөрөнгийг нь булаац�##�дахаа больмоор юм аа. Дээрээс тэнгэр, бурхан та нарыг харж байгаа ш дээ. Шун�##�аа татаад хүн байх хэрэгтэй!!!

Зочин
Зочин
2021-11-14 16:39

ШҮҮХЭЭР ОРООД ХУВЬ ТЭНЦҮҮЛДЭГ ЗАРЧМААР ХУВАА. ҮХСЭН ХҮНИЙ ЯС ӨНДӨЛЗҮҮЛДЭГ МУУ ДҮҮ НАР БАЙНА. ЗОХИЦООЖ. ҮНЭН ХЭРЭГТЭЭ БОЛ ХУУЛЬ ЁСНЫ ЭХНЭР, ХҮҮХДҮҮД НЬ Л ӨМЧИЙН ЭЗЭН ШҮҮДЭЭ ХЭРЭВ ДҮҮ НАР НЬ ХУУЛЬ ЁСООР ХӨРӨНГӨ ОРУУЛСАН АЛБАН БАРИМТ БАЙХГҮЙ БОЛ ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НАА ТР ДҮҮ НАР НЬ

Зочин
Зочин
2021-11-14 16:42

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ

Zochin
Zochin
2021-11-14 20:22

Heniinh ni ch buruu baisan buruutai humuus ni aigaad jijreed ywjiigaa baih

Zochin
Zochin
2021-11-14 20:22

Zohiomol medee shig yum bn

Зочин
Зочин
2021-11-15 00:48

Үйлийн үр гэж байдаг юм .Гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит ахыгаа өнгөрсөн хойно үлдсэн өв хөрөнгийг нь ар гэр үр хүүхдээс нь булааж хуу хамах гэж улайрч байгаа нь үнэн бол тэнгэр та�##�ахгүй шүү.

Зочин
Зочин
2021-11-15 02:08

Buruu gariin l hurungu bn daa, nugel chin nudeeree gardag yumaa

Ээж
Ээж
2021-11-15 07:58

Буруу гарын харөнгө юм даа. Хөдөлмөрөөраө олсон бол өөр байдаг.

Зочин
Зочин
2021-11-15 09:16

Ichij amidarmaar 2 dvv bnaa. Gutamshig. Iim yumnuud xooson bsan n dr. Axiin ach buyaniig meddeggui shunaliin tulamnuud yum bn. Shuux uneniig shiideesei.

Хууль бол хууль
Хууль бол хууль
2021-11-15 11:33

Хуулинд хууль ёсоор гэрлэсэн бүртгэлтэй бол эхнэр / нөхөр, үрчилсэн болон төрүүлсэн хүүхдүүд нь өвлөж авна гээд заачихсан. Энд ямар ч дүү зүү байхгүй. Хэрэв уг хүн өвлүүлэх гэрээгээ тодорхой бичвэл дүү нар нь авах боломжтой. Түүнээс дүү нараа онцолж бичээгүй бол авах ямар ч боломжгүй. Гэтэл т�##�ийгаач өвлүүлэх гэрээ (эхнэр хүүхдүүддээ өгөхөөр) өөрөө бичээд нотариатад өгсөн гэж байна. Ийм тохиолдолд тэрүүгээр л явна. Тэгэхээр гэрээтэй ч гэрээгүй ч эхнэр хүүхэд нь авах нь байна. Гэрээгүй тохиолдолд хуулийн за�##�танд эхнэр хүүхэд гэсэн байгаа. Эхнэр хүүхэдгүй хүний хувьд дараагийн шатны гэр бүл болох эцэг эх нь байдаг. Эцэг эх байхгүй бол төрсөн үрчилсэн ах дүү нар нь. Тийм хүмүүс байхгүй бол дараагийн шатны гэр бүлийн хүнээс эгч ах дүүгийн хүүхэд байдаг бол тэд эрхтэй болно гээд цаашлаад явдаг. Энд маргах асууд�##� үнэндээ байхгүй. Яагаад цагдаа прокурорт очсон ? Шууд шүүхээр хэлэлцэх хэрэг биш үү ?

Өөлд монгол түмэн
Өөлд монгол түмэн
2021-11-15 11:37

Ураг төрлийн хол нь дээр
Ус бэлчээрийн ойр нь дээр гэж бидний өвөг дээдэс ахандүүсийн эд м�##�ын эзэмшилийн тухайд хэлж үлдээсэн энэ сурга�##� үгийг ахдүү төоөл садандаа дэм болох гэж бодож буй монгол ахан дүүс минь хожим эвдрэхгүйн тулд ажлаа эхлэхээс өмнө...
санаж явтугай

Зочин
Зочин
2021-11-15 12:41

ЯМАР Ч УХАМСАРГҮЙ ДҮҮ НАР БАЙНА ДАА. ШУНАЛ ГЭДЭГ БАС НЭГ ТӨРЛИЙН ӨВЧИН ЮМ ДАА. МӨНХ АМЬДРАХ ЮМ ШИГ ЮУН ИХ ШУНАЛАВ ДЭЭ. ДАЙН ДАЖИН, БАЙГАЛИЙН ГАМШИГТАЙ УЛСАД БАЙГАА БОЛ ХӨРӨНГӨ ЦААШАА Д БИЗ ДЭЭ. УХАМСАРГҮЙ УЛАМЖЛАЛТ МУУХАЙ МОНГОЛ ХҮМҮҮС ЭЭ ГЭЖ

Zochin
Zochin
2021-11-15 19:42

Төрсөн ах дүү нар мөнүү эхнэр нөхөр нь гэж бас дүүрчихсэн юм үзээгүй шун�##�тангууд байна хажуунаас нь хэлж болиулахын оронд хатгаад байж байдаг биз маш муу хүмүүс түмний шившиг болоод т�##�ийгчийнхаа ясыг өндөлзүүлээд өөдлөхгүй

Холбоотой мэдээ

Back to top button