Сошиал трэнд

Ш.Раднаасэд гишүүн ичсэндээ постоо устгажээ

Өнгөрөгч долоо хоногт ирэх 2022 оны улсын төсвийг УИХ-аар эцэслэн баталсан. Үүний дараа УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ямар бүтээн байгуулалт хийхээр төсөвт суулгаснаа сурталчлан, нэг талаар популизм хийх болсон.

Тэгвэл тэдний нэг нь Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байв. Гэвч тэр төсөв танилцуулахдаа “Ид шидийн орон” ТББ-ын хийж буй гэгээлэг үйл ажиллагааг холбосон нь олны шүүмжлэлийг хүлээлээ.

“Ид шидийн орон” ТББ болон “Alpha” номын дэлгүүрийн залуус хөдөө орон нутгаар явж, “Magic Box” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд орон нутгийн хүүхэд, залууст ном унших баялаг боломжийг бий болгох юм. Төслийн багийнхан Улаанбаатар хотоос хөдөлж, Говь-Алтай аймагт очоод байгаа билээ.

Харин Ш.Раднаасэд гишүүн өөрийн нүүр хуудастаа “Magic Box уулсын дунд орших Тонхил суманд очсон байна. Тонхил суманд улсын төсвөөр  хийгдэх бүтээн байгуулалтууд...” гэж пост оруулжээ.

Мөртлөө олон нийт шүүмжлээд эхлэнгүүт энэ постоо устгаж, бусад сумуудын төсвийг танилцуулж эхэлсэн байна. Нээрэн ч өөрийнх нь хийгээгүй ажлыг сайн дураараа хийж яваа залуусын үйл ажиллагааг өөрийн улс төртэйгөө хутгасандаа ичсэн биз ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-14 15:11

хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгосон өөрийн холбогдсон хэргийг хэрэгсэхгшй болгох зорилготой хүн гэж боддог ааяа гуай

жж
жж
2021-11-15 08:32

Ярвайсан хулгайч. Иймэрхүү юмнуудаас төр с�##�ах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-11-15 09:52

УИХ-ын м�##�нуудын жинхэнэ нүүр царай хөшөө тууз хайчилхаас өөр юм мэдэхгүй. Ямар ч мэдлэг чадваргүй луйвраар гарч ирсэн ллрууд

zochin
zochin
2021-11-15 12:54

хха шаагаарай наадах чинь 1т твитерт жиргээгүй фбд постолсон байна. 2т гишүүн өөрөө биш ажлын �##�ба нь постлосон байна. 3т наад буруу ойлголтыг чинь засах �##�бан ёсны з�##�руулга орсон байна лээ. 2 өөр мэдээллийг л хольж солиж хамт оруулснаас биш би хийлээ гэсэн өнгө �##�га л бншд яахаараа ингэж муухай сэвдэг байнаа ингэж дэвэргэж сэвээд танайх хэдийг авдаг вэ? хаха Нэр төртэй хийсэн юмтай нутгийн минь төлөө их ажил хийж яваа хүнийг хийгээгүйг хийсэн болгож мушгин гуйвуулах нь улс төрийн зорилготой боргодог хэдэн ноход болон, ханд�##�т авах гэсэн хулхины хэдэн сайтуудын ядсан арга юм даа

Холбоотой мэдээ

Back to top button