УЛС ТӨР

УБТЗ-ын даргын суудлыг Х.Хэрлэнд 130 тэрбумаар ХУДАЛДАЖ АВЧ ӨГНӨ

У.Хүрэлсүхийн чин зүрхний найз Х.Хэрлэнд УБТЗ ХНН-ийн даргын суудлыг өгөхийн тулд Засгийн газар ОХУ-д буулт хийж, 130 тэрбум төгрөгийн зээлийг хааж өгөх тохироонд хүрсэн гэх яриа улс төрийн хүрээнд идэвхтэй өрнөх болов. Нэг ёсондоо ОХУ-ын талаас “Уг зээлийг танай улс хариуцвал бид Х.Хэрлэнг томилно” гэх шахалтыг үзүүлж, түүнийг нь манай тал хүлээн зөвшөөрсөн гэгдэж буй.

ӨМНӨ НЬ У.ХҮРЭЛСҮХИЙН АЙЛЧЛАЛААР АСУУДЛЫГ СӨХСӨН Ч ОРОСУУД “ГЭДИЙСЭН” ТҮҮХ

Засгийн газар зээл төлөхтэй холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Тогтоолын төслийн нэр нь, Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл.

Түүх сөхөхөд, Япончуудаас 1995-2000 оны үес 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг “УБТЗ” ХНН авч байжээ. Эл зээлийг цэгцлэх нэрээр 2019 онд “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулж, 5.2 тэрбум иен болгон бууруулж байжээ.

Уг нь УБТЗ ХНН 2020 он хүртэл цэвэр ашгийн хэмжээ нэмэгдсээр ирсэн. Гэвч уг зээлийг огт төлөөгүй үлдээсээр ирсэн нь анхаарал татдаг. Түүнчлэн 2019 оны сүүлээр У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж, уг зээлийн асуудлаар хэлэлцээр хийхийг зорьсон ч оросууд гэдийсэн түүх бий. Ийм байдлаар зээл төлөгдөхгүй явсаар хүү, алдангитайгаа нийлж, 2020.01.01-ний өдрийн байдлаар 131 тэрбумд хүрсэн аж. Үүнийг бүхэлд нь монголын тал хариуцахаар болсон гэсэн үг.

ЗГ 130 ТЭРБУМЫГ ТӨЛӨХИЙГ ЗӨВШӨӨРӨХДӨӨ ЭРГҮҮЛЖ АВАХ СУБЬЕКТЭЭ ДУРДАЛГҮЙ ОРХИЖЭЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барьсан тогтоолын төсөлд авах ганц санаа байна. Энэ нь, “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний төлөлтийн хүү, алдангийг 2020.01.01-нээс хойш царцаасан байдлаар төлөх санал.

Тогтоолын төсөлдөө ингэж тусгасныг бодоход, “Бид энэ зээлийг ингэж л төлье. Хүү алдангийг өнөөг хүртэл төлж чадахгүй” гэсэн байдлаар хэлцэл хийж, тохироонд хүрсэн бололтой. Улирал тутам 15 тэрбум орчмоор нэмэгддэг уг зээлийн нийт дүнд эдүгээ 240 тэрбумд хүрчхээр аж.

Ингэхдээ “2021-2025 оны улсын төсөвт уг мөнгийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулна” гэж тогтоолын төслийн танилцуулгадаа дурджээ. Гэхдээ эргүүлэн төлөх субьектийг бичээгүй байна. Бодвол УБТЗ ХНН байх. Гэвч оросууд хамтарсан өмчөөсөө Засгийн газарт эл өрийг төлөхийг яавч зөвшөөрөхгүй нь бас тодорхой юм. Учир нь, эл өрийг тус байгууллагаас холдуулах тохироогоор Х.Хэрлэнгийн томилгоог дэмжихээр болсон билээ.

-ОРОСУУДАД ТООГДОХ УЛСЫН БОДЛОГО Х.ХЭРЛЭНД ЗАВШААН АВЧРАВ-

Шатахууны хомсдолын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын элчинтэй уулзаж, төрийн өмчийнх нь “Роснефть”-ийн захирлыг монголд урих хүртлээ буулт хийсэн. Энэ үед харин шатахууны асуудал эрхэлсэн төв агентлагийн дарга Х.Хэрлэн “унтаж” л байсан юм. Шинэ залуу Ерөнхий сайд харин хамаг ажил нь толгой дээр нь ирсэн тул оросуудад жаахан тоогдох зорилгоор Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хүртэл зөвлөхөөр авах тоглолт хийв.

Ирэх сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар бэлтгэж байна. Мэдээж нэн их ач холбогдол өгч буй учраас урд хөршөөс түрүүлж, ОХУ-д айлчлахаар хандсан нь тодорхой. Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудалд “Роснефть”-ийнхэн хамтарч, шинэ нисэх дээрх шатахууны асуудлаараа нь сайн хөршийн харилцаагаа илүүд үзнэ гэдгээ Засгийн газар илэрхийлээд буй.

Дотоодод ковидын тархалт үлэмж нэмэгдэж, урд хөрш өвлийн олимпоо дэлхийд нэр хүндтэй давах амбицын өмнө манай улсын нүүрсний экспорт сөхөрчхөөд байна. Энэ завсар харин оросууд урд хөршид зориулан тавьсан нарийн царигаараа нүүрсээ зөөж, манай хажуугаар исгэрсээр одож буй.

Хөмөрсөн тогоон доторх улс лугаа саарал ордноо тойрч биднийг цэцэрхсээр суух зуур дэлхий харин манайхыг жагсаалтаас гаргах айдаст автуулав.

Цаг үеийн байдлууд Засгийн газрыг хоёр хөрштэйгөө яаж ийгээд эвээ олох, гуравдагч хөрш орнууддаа тал алдахгүй явах сэрүүлгийг өгч буй. Энэ нь харин орос эхнэртэй, төрийн хэн бүхний хүслийг чимээгүй биелүүлж ирсэн, хувийн бизнесгүй атлаа хадгаламж нь үлэмж их, ажил хийдэггүй дүр болох Х.Хэрлэнд баахан завшаан болов. Асуудлаа ярих гэж очоод, бараг хөөгдөж буцсан дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн түүхийг давтахгүйн тулд Засгийн газар оросуудын 130 тэрбумыг өр тэглэх шахалтыг хүлээн зөвшөөрсөн логик харагдаж буй. Ингэж Засгийн газар аргагүй буулт хийсэн ч Х.Хэрлэн тэргүүтэй хэд гуравхан бүлэглэлд учиргүй их ашигтай туссан нь харамсалтай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шагнал
Шагнал
2021-11-15 08:35

Оросуудын зээлийг хааж өгдөг ямар их цамаан улс вэ

Шүрээ
Шүрээ
2021-11-15 08:36

shunal tulamnuud Mongol ulsiig suitgej suiruulj duusgalaa daa

Зочин
Зочин
2021-11-15 09:18

Албан туша�##�д томилох асууд�##�д Гайхах юм огт байхгүй болсоон.... Яагаад гэвэл ямар хүмүүс засаг төр барьж б. на тэдний л хүмүүс ажилтай, �##�бан туша�##�тай, ашиг орлоготой л болно !!!! Жинхэнэ мэргэжилтнүүд нь Санасны гарз,... Бид ийм нийгэмд амьдарч л явна даа !!!!

Zochin
Zochin
2021-11-15 09:19

tamsagbulagaa hytadaas awaachee yagaad zuuguud bdiin

Хналтй
Хналтй
2021-11-15 09:27

Том гүрний бодлогод автахгүй байх хэрэгтэй

Завгүй
Завгүй
2021-11-15 09:34

Гол дэд бүтцээ базаж чадахгүй болохоор яана даа Хүрэлсүх ээ

Zochin
Zochin
2021-11-15 09:41

Арай юмаа

Зочин
Зочин
2021-11-15 09:59

ХҮРЭЛСХ ЭНЭ НӨХРИЙГ КАДАСТРЫН ДАРГААР ТАВИАД ЛИЦЕНЗИЙН НАЙМААГ ЖИНХЭНЭ ЦЭЦЭГЛҮҮЛСЭН. АСУУДАЛД ОРООД АЛГА БОЛЖ ХҮКИЙГ ГАРАХААР ГАРЧ ИРСЭН. ОДОО ТӨМӨР ЗАМ ДЭЭР ХАМТАРЧ ЦУСЛАХААР ШИЙДЭЦГЭЭЖЭЭ .. ЭНЭ ХҮҮРИЙГ 6 ЖИЛ ЯАЖ ТЭСНЭ ДЭЭ

Зочин
Зочин
2021-11-15 10:49

Идэхийн тулд өөрийн хүнээ тавих гэж улайран ноцож байна.

уншигчид
уншигчид
2021-11-15 11:13

Ойлгоход тун бэрх бичиж. найруулга утга санаа дээр нь анхаармаар байна шүү Эгүүр-ээ

хүрэлсүхийг огцруулагч
хүрэлсүхийг огцруулагч
2021-11-15 11:53

манайхаан !!!??? хачин юмаа!!!??? заав�##� тэр хэрлэн гэдгийг томилох �##�батай юмуу? 131-н тэр бумаар шүү!? энэ хүрэлсүхийг огцруулах гарын үсэг цуглуулах аян өрнүүлцгээё! бид энэ мөнгийг юунд зарцуулж болохыг бодож үзцгээ@ бид тэр хэрлэнд ямар өртэй юм бэ? ажилаа хийж чадахгүй шатахууны хямр�##�д оруулж яаж зовоов !?

хүрэлсүхийг огцруулагч
хүрэлсүхийг огцруулагч
2021-11-15 11:48

манайхаан !!!??? хачин юмаа!!!??? заав�##� тэр хэрлэн гэдгийг томилох �##�батай юмуу? 131-н тэр бумаар шүү!? энэ хүрэлсүхийг огцруулах гарын үсэг цуглуулах аян өрнүүлцгээё! бид энэ мөнгийг юунд зарцуулж болохыг бодож үзцгээ@ бид тэр хэрлэнд ямар өртэй юм бэ? ажилаа хийж чадахгүй шатахууны хямр�##�д оруулж яаж зовоов !?

Буруу бичиж
Буруу бичиж
2021-11-15 12:04

Энэ зээлийг УБТЗ аваагүй, оросууд ч аваагүй. Тэртээ 90-ээд онд монголын төмөр замыг дэмжихээр Япончууд энэ зээлийг зөвхөн МУ-ын Засгийн газарт өгсөн юм. Харин тухайн үеийн манай дарга нар ажлаа дутуу хийснээс энэ зээл өдийг хүртэл бантагнаж байгаа.
Тухайн үед Японоос зээл авах гээд УБТЗХЭГ гээчийг байгуулсан боловч улсын баатар Рааш гуай агентлаг, хамтарсан үйлдвэр 2-ыг хольсноор л энэ бантан үүссэн юм шүү. УБТЗ зээлээс өөрт холбоотой хэсгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл, хүүний асууд�##� л гацаад байгаа.
Монголын т�##� зээлийн үлдэгдлийг төлөх нь зүйд нийцна.

Иргэн
Иргэн
2021-11-15 13:00

Хэрлэнг УБТЗ-ын даргаар тавина. гэдэг үнэн бол энэ маш буруу шийдвэр байх юм. Хүрэлсүх юу хийх гэж байна. Төмөр замаас их мөнгө завшиж болохоор үнэртсэн юм болов уу?

irgen
irgen
2021-11-15 13:47

Heleh ug bhgui ee.Zaaval EK ES.UIH darga nariin hamaaral tavih estoi uomuu.Olon jil gadaad.dotoodod suraad.TZiin undsen salbart ajillaad hereg bhgui bolloo.Jinhene TZiin injneruud TZ aa shinechleh.ajil turlee saijruulah .nariin bodlogo bolovsruulj ajilladag uom.Haltar dargaa duugaraachee.Dendee duraaraa bnaa Huuk.

зочин
зочин
2021-11-15 14:10

Энэ Женко гэж гай өргөн цариг гэж орилж оросын т�##�д ажилласнаар монгол улс мөн ч их хохирол амсаж байна даа.

irgen
irgen
2021-11-15 14:18

Munge.alban tushaaliin tulee ustei tolgoigoo tas#ahaas busdiig hiij bn.MGL iin TZ chid eserguutseh heregtei.Tiim naizuud uom bol EKiin orlogchoor hajuudaa av.TZ d ogt hereggui m#l.

Зочин
Зочин
2021-11-15 14:42

Харж л байя. Л�##�арыг тавиб�##� с�##�аавчаа өгөхөд бэлдэж л байя

сүр сүх
сүр сүх
2021-11-15 15:21

Оросуудын өөрийг дарлаа гэх нь хаашаа юм. Өөрсөдийнхөө хийсэн мэхэндээ унаж байгаа юм биш үү? Хамтрагч т�##�тайгаа ярилцаж тохиролгүй дангаараа толгой мэдээд зээл авсан бол түүнийхээ хариуцлагыг үүрэх нь үзйн хэрэг. дараах асууд�##� нь уг зээлмйг хэрхэн зарцуулсан асууд�##� болноо.Ах нар тэнэг биш ээманай эрхэмүүдэд их учир бий

Зочин
Зочин
2021-11-15 16:15

Хэрлэн ч бай хэн ч бай Оросууд гэдийгээд суугаад байхаар аргаа барж дээ. Сүүлд төмөр замын компаниа дангаараа байгуулж замаа тавиулсан Баттулгын бодлого зөв шүү

Зочин
Зочин
2021-11-15 16:40

МАН-д сан�##�аа өгсөндөө харамсаж байна.Хүрэлсүхийг дэндүү дэмждэг байсандаа ч их харамсаж бн.

ARD
ARD
2021-11-15 16:50

Urd omno n ch 60 ter bumiin hereg geed l shuugidag baisan. Odoo 130 ter bumaar 1 suudal avdag bolchison yum baina. Alban tushaaliin naimaag avilgal gej vzene biz aan...

Зочин
Зочин
2021-11-15 17:44

УБТЗ зээлээ төлж байсан, хэдийд хэн зогсоочисон юм бол? Орос т�##� анхнаасаа зээл авч УБТЗ зээлээ өөрөө төлөхийг зөвшөөрсөн �##�бан баримт байгаа. Одоо УБТЗ амжилттай ажиллаж зээлийн үлдэгдлээ төлөх бүрэн чадвартай байгаа. Харин даргаар нь мэргэжлий хүн тавьж зээлийн үлдэгдлийг нь төлүүлэх хэрэгтэй байлгүй. Хаа хамаагүй мэдэх мэдэхгүй, мөнгөнд дуртай хүн тавиад будлиан үүсгээд байхаа болимоор юм. Оросууд энэ т�##�аар хатуу байр суурьтай байдаг байлгүй.

Unshigch
Unshigch
2021-11-15 19:31

Хүрэлсүхийг маш их дэмждэг байсандаа харамсаж байна энэ 2 нам ямарч ялгаа �##�га

64 ий хүүхэд
64 ий хүүхэд
2021-11-15 21:03

Жинхэнэ бардаак хийдэг 2-доо, тэр үенийн Полийнхон, Тойргынхон мэднэ. одоо ч гэсэн Энкантод айн.

Зочин
Зочин
2021-11-16 01:19

Сэтгүүлчид зориулав. Битгий бухимдаарай. Асуудлаа мэдэхгүй бол тайван судлаарай. Мэдээд бга юм бол яагаад худлаа сенсацлаад бга юм бэ? Эсвэл өөр захи�##�га бна уу?

Иргэн.
Иргэн.
2021-11-16 06:28

Ухнаагийн Хүрэлсүх улсаар тоглоод дуусах нь..Олгой толгойт Оюунэрдэнэ чи ард түмнийг ой санамжгүй гэж бодоо юу.Өнөөх их шудрага ёс тогтоох авилгаьай тэмцэх
Юм яриад жагсаад ард түмнийг хуйлруулж явсанаа бодоорой.Одоо Сү.Батболдоос эхлээд монголыг мөхөөх хэмжээнд хүргэсэн хулгайчууд өөрсдийг чинь тойроод байж байна.Ямар арга хэмжээ авч байна та нар.Бүлэглэл болж аваад улам л дампууруулаад байх юм та нар.

Холбоотой мэдээ

Back to top button