ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Эрдэмтэд дэлхий дээрх амьдрал сүйрэх гол шалтгааныг нэрлэв

Дани улсын “Berlingske” сэтгүүлийн шинжлэх ухааны сэтгүүлч Ларс Хенрик Огор хэлэхдээ, дэлхий дээрх амьдрал сүйрэх гол шалтгаан бол супер галт уул гэв.

Холбогдох мэдээлэл нь Огорын саяхан хэвлүүлсэн “Гамшгийн тухай муухай том ном” гэх бүтээлд дурьдагджээ.

Суматра арал дээр 75 мянган жилийн өмнө болж байсан галт уулын дэлбэрэлтийг шинжээч дахин дурсчээ.

“Асар том хэмжээний газар нутгууд галт уулын халуун лаав, хөө тортог, үнсний дор 400 метрийн гүнд дарагджээ. Галт уулаас хэдэн зуун километрийн радиуст орших бүх л ургамал, ан амьтад тэдгээрт өртөн үүрд булагджээ” гэж Огорын бүтээлд гардаг аж.  

Галт уулнаас үнс, хийн асар их хэмжээгээр гадагшилснаас хар үүл дэгдэж, Ази тивийн ихэнх хэсэгт нарны гэрэл тусахгүй болж, тэнд шөнө нөмрөв. Байгалийн гамшгийн улмаас галт уулын өвөл гэгч нь нүүрлэж, дэлхийн агаарын температур хэдэн жилийн турш дунджаар 10 градусаар буурчээ. Энэ бүхэн ийм байсан гэж бодохоор бидний өвөг дээдэст ямар байсныг ойлгож, мэдэрч байна” гэж шинжээч бичээд, галт уулын дэлбэрэлтээс хойш хэдхэн жилийн дараа дэлхийд халуун буцаж ирэхэд дэлхий дээр хэдхэн мянган л хүн амьд үлдсэнийг тэмдэглэжээ.

Хүн төрөлхтөн устаж үгүй болох “амьтан”-ы төрөлд орсон гэж Огор дүгнэсэн байна.

Индонезийн Суматра арлын унтаа байдалд байгаа Тоба гэх супер галт уулыг судалж буй геологичид түүний гүнд магма их хэмжээгээр хуримтлагдсаар байгаа шинж тэмдэг олж илрүүлсэн байна. Туршилт, тоон загварчлалын үр дүнд супер галт уулын дэлбэрэлт нь дэлхийн царцдасаар дамжин шингэн магма гарч ирсний улмаас үүсдэг болохыг баталжээ. Магма нь арав гаруй километрийн гүнээс дээш хэмжээнд хүрэхэд огцом тэлж, галт уул дэлбэрэхэд хүргэдэг аж.

Сүүлийн жилүүдэд улс орнууд дахь галт уулс идэвхжиж эхэлсэн нь судлаачдын санаа зовоосон зүйл болж байна. Галт уул дэлбэрэх, Хойд мөсөн далайн аварга том мөсөн уулс хайлах гээд байгалийн гамшгийн улмаас дэлхий дээрх амьдрал сүйрэхгүй гэх баталгаа байхгүйг эрдэмтэн судлаачид сануулсаар байгаа юм.

(Эх сурвалж: Rianovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button