ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Австри улс “КОВИД-19”-ийн эсрэг хөл хорио тогтоож магад

Австрийн эрх баригчид “КОВИД-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсан хүмүүст шөнийн цагаар гэрээс нь гаргахгүй хязгаарлалт тогтоох талаар хэлэлцэж эхэлжээ. Энэ талаар Австрийн Эрүүл Мэндийн сайд Вольфганг Мюкштайн ням гараг /2021.11.14/-т мэдэгджээ.

“Энэ арга хэмжээний талаар бид хэлэлцэж байна. Мэргэжилтнүүд надад ийм хязгаарлалт тогтоох талаар зөвлөж байгаа юм. Би ч бас тэдэнтэй санал нэг байна. Шөнийн цагаар гэрээс нь гаргах, вакцин хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тавих болно. Энэ бол хэлэлцэж буй багц арга хэмжээний нэг хэсэг” гэж сайд ярив.

Сайдын хэлснээр, Австри улсад цар тахлын эсрэг тэмцэлд бүгд “нэг завин дээр сууж” байгаа тул хувь хүнд ​​хязгаарлалт тогтоох нь олон нийтийг хөл хорих арга хэмжээнээс зайлсхийх боломж олгоно. Вакцин хийлгэсэн хүмүүст авч хэрэгжүүлэх нэмэлт арга хэмжээний тухай шийдвэрийг лхагва гарагт гаргахаар төлөвлөсөн гэж Мюкштайн нэмж тодруулав.

Австри улсад “КОВИД-19”-ийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 12-оос дээш насны вакцинд хамрагдаагүй болон коронавирусийн халдвар аваагүй хүмүүсийг арваннэгдүгээр сарын 15-наас 24-ний хооронд хөл хорионы дэглэм тогтоосон. Энэ арга хэмжээ нь ойролцоогоор 1,5-2 сая хүнтэй холбоотой асуудал.

Харин коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг зөвхөн супермаркет, эмийн сан, тусламж хэрэгтэй хүмүүст туслах зорилгоор л гэрээсээ гарахыг нь зөвшөөрсөн.

Арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн вакцин хийлгээгүй иргэдийг баар, гоо сайхны салон, фитнесс төв, кино театр, мөн зочид буудалд ч орох боломжгүй болох аж.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button