ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

БИЧЛЭГ: Францад үл мэдэгдэх нисдэг биет харагдав

Францын тэнгэрт учир битүүлэг нисдэг биет бүртгэгджээ. Энэ нь эрдэмтдийг төөрөгдөлд оруулсан талаар Британийн “Экспресс” /Еxpress/ хэвлэл мэдээлжээ.

Шөнийн тэнгэрт цилиндр хэлбэртэй, улбар шар өнгийн гэрэлтэй объект гэнэт гарч ирснээ хэсэгхэн хугацааны дараа гэнэт алга болсон талаар эх сурвалж дурьджээ. Энэ нууцлаг үзэгдлийг Газар дундын тэнгисийн эрэг орчимд орших Францын хэд хэдэн хотын олон арван оршин суугчдад ажиглагдсан аж.

https://www.youtube.com/watch?v=_MrtzZbeD6c&t=4s

“Агаарт эргэлдэж байгаа мэт үл мэдэгдэх нисдэг биет нь гайхмаар хурдан манёвр хийсэн байна. Түүний хурднаас нь ажиглавал агаарын бөмбөлөг, онгоц мөн хиймэл дагуул биш гэдэг нь тодорхой байсан гэж үйл явдлыг нүдээр харсан гэрчүүд баталсан гэж хэвлэлд бичжээ.

Харин эрдэмтэн мэргэжилтнүүд энэ нь онгоц эсвэл хиймэл дагуул байж магадгүй гэж дүгнэжээ.

(Эх сурвалж: Centralasia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-15 11:54

Энэ ч жоохон үнэмшил муутай юм байна. Иймэрхүү хөдөлгөөн хийчих зүйл дэлхийд бий. Хобби инженерүүд зөндөө жижиг юм хийдэг.

Холбоотой мэдээ

Back to top button