УЛС ТӨР

"Даатгалын компаниуд хангалтгүй ажилладаг, хуулиа чангал”

Өнөөдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж хоёр асуудлын талаар хэлэлцсэн байна. Бүлгээр хэлэлцсэн асуудлыг УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Д.Ганбат танилцуулаа.

Тэрбээр, "Өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, жолоочийн даатгалын асуудал буюу даатгалын компанитай холбоотой асуудал хөндөгдлөө. Даатгалын салбарт хувийн хэвшлийн 17 компани ажиллаж байгаа. Эдгээр компани хангалтгүй ажиллаж байгаа учраас хуулиа сайжруулах хэрэгтэй. Хувийн хэвшлийг албан журмын даатгал гэдгээрээ бодож харилцах юм уу тодорхой болгох чухал.

Хоёрдугаарт, жагсаал цуглааны тухай хуулийн талаар хэлэлцлээ. Манай улсад жагсаал цуглааны тухай хууль батлагдсанаас хойш таван удаа өөрчлөлт орсон. Энэ маань олон улсын гэрээ хэлцэлтэйгээ нийцдэггүй. Тиймээс мөргөлдөөн үүсэж, эмх замбараагүй явдал гарах эрсдэл их байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button