УЛС ТӨР
ФОТО: Ойн салбарынхан үүцээ ДЭЛГЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор БОАЖЯ-наас Ойн салбарын Үндэсний чуулганыг 2021 оны арваннэгдүгээр сарын 08-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Ойн салбарын Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон ойн салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн ойн ангиудын төлөөлөл зэрэг 800 орчим хүн оролцож байгаа юм. Чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлснийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уламжиллаа. Мөн Төрийн ордны хоёр давхарт болон хашаанд ойн салбарынхан үр тариа, техник технологийн үүцээ дэлгэж танилцуулсан юм.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.