НИЙГЭМ

Г.Ундармаа: Шахмал түлшний шуудай дахиж тасрахгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгуулав.

Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний нөөц хийгээд түгээлт, хүрэлцээ хангамжийн талаар “Таван толгой түлш”  ХХК-ийн захирал Г.Ундармаа “Сайжруулсан шахмал түлшний нөөц хангалттай байгаа. Өдөртөө борлуулалтын цэгт 2,630 тонн түлш түгээж байна. Барьцалдуулагчийн 230,000 гаруй тонн, шахмал түлшний 44,228 тонн нөөцтэй. Нийт борлуулалтын 550 цэгийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна. Өдөр тутамд 250 машин тээвэрлэлт хийдэг.

Түлшний шуудайны хүрэлцээ хүндрэлтэй байсан. Өнгөрсөн баасан гарагт 800 мянган шуудай оруулж ирсэн бол удахгүй нэг сая шуудай оруулж ирэхээр бэлтгэлдээ ороод байна. Тиймээс шахмалд түлшний шуудай дахин тасрахгүй” гэлээ.

-Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт буурсан байна.

-Хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо мөн буурч байна.

-Нэмэлт III тунгийн хамрагдалт хангалтгүй байна.

-Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдвал улбар шар бүсээс шар бүсэд шилжих боломж бүрдэнэ.

-Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй.

-Шахмал түлшний 44228 тонн нөөцтэй байна.

-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг Хотын дарга өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button