Нийгмийн

Бараа бүтээгдэхүүний үнэ өссөнийг эдийн засагчид ийн дүгнэв

Монгол Улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, зарим нь тасалдсаар удлаа. Энэ явдлыг бидний уулзсан эдийн засагчид хэрхэн дүгнэж байгааг та бүхэнд хүргэж байна.


Б.ЛХАГВАЖАВ: ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛБАНКНЫ ТУСЛАМЖТАЙГААР ХӨӨС БИЙ БОЛГОСОН


Манай улсад бараа бүтээгдэхүүн хомстож, үнэ өсөж байгаа нь хил гааль хаалттай байгаагаас ихээхэн шалтгаалсан. Үүнээс гадна тавдугаар сард сонгууль хийхийн тулд дөрвөн их наяд төгрөг хэвлэж тараасан. Засгийн газар Монголбанкны тусламжтайгаар хөөс бий болгосон. Дээр нь дэлхий даяар валютын уналт явагдаж байгаа. Коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор мөнгө хэвлэсэн. Бараа бүтээгдэхүүн өссөн нь Засгийн газрын мулгуу бодлогын үр нөлөө юм. Үүнийг засах арга байхгүй. Учир нь засгийн газарт зөв бодлого бодох хүн байхгүй. Хийж байгаа алхам болгон нь буруу. Үнэ өсөж байгаа нь хоёр сонгуульдаа зориулж мөнгө хэвлэснээс бараа бүтээгдэхүүний үнэ ингэтлээ өслөө. 


Д.АНГАР: ТӨР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГОГҮЙ ЯВСНЫ ГАЙ


Эдийн засагч Д.Ангар: Ерөөсөө л Монгол улс үйлдвэрлэгч улс биш, импортлогч улс байгаатай шууд холбоотой. Хил хаагдахад Монгол улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна гэдэг хараат байдлыг илтгэж байна. Дотооддоо үйлдвэрлэгч улс байж чадахгүй бол энэ байдал дандаа үргэлжилнэ. Үүнээс салъя, хил хаагдахад бүх юмны үнэ нь өсөж, бараа бүтээгдэхүүн нь тасалддаггүй байя гэвэл гарц нь ганцхан үйлдвэрлэгч улс байх явдал юм. Үүнд УИХ, Засгийн газраас бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол улс үйлдвэрлэж чадах зүйлсээ үйлдвэрлэх хэрэгтэй. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсыг ерөөсөө л хэрэглэгч, импортлогч түмэн болгосон. Энэ бол аж ахуйн нэг болон иргэдийн буруу огт биш. Төр нь үйлдвэрлэлийн бодлогогүй явсан учраас ийм байдалд хүрсэн.  


Б.ӨЛЗИЙБАЯР: МАНАЙ УЛСАД НИЙЛҮҮЛЭЛТ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙНА


Эдийн засагч Б.Өлзийбаяр: Одоогийн нөхцөлд хил хааснаас болж нийлүүлэлтийн шинжтэй инфляц үүссэн. Дэлхийн томоохон нийлүүлэгч БНХАУ өвлийн олимпоо эрсдэлгүй хийхийн тулд хилээ хааснаар манайд нийлүүлэлт орж ирэхгүй байна. Иймд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц өссөөр байна. Гэхдээ ганцхан манай улсад ч биш дэлхий нийтээрээ л инфляцад өртөж байгаа. Тийм учраас төр зардал, төсвөө танах хэрэгтэй. Хэмнэлтийн горимд байхгүй бол БНХАУ дахь өвлийн олимпын дараа байдал хаашаа эргэх нь ч тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-16 11:51

Энд эдийн засагч нарын үг хэрэггүй лдээ. Бүх юм ойлгомжтой байхад

Зочин
Зочин
2021-11-16 15:17

энэ хоосон толгойтой, согтуу толгойт хүүхэн хэдийдээ эдийн засагч болчихсон юм, бурхангүй газар бумба г�##�зуурна гэж болж байна даа, яана даа монгол минь

Холбоотой мэдээ

Back to top button